Умард Солонгостой дипломат байр сууринаас харьцахаар Сөүл тохиролцсон. Үүний дараа АНУ Пхеньянтай шууд яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн хэмээн дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдлээ. АНУ “та нар ярилцмаар байгаа бол бид бэлэн” гэсэн байр суурь баримталж буй. Гэхдээ ийм байр суурь нь Трампын засаг захиргаанаас бусад улсын туслалцаатайгаар Умард Солонгосын эдийн засгийн хоригийг суллах гэсэн хэрэг биш гэдгийг ноён Пенс Washington Post-д тайлбарлав. Өвлийн олимпын үеэр дипломат ажиллагаа идэвхжиж, Умард Солонгосын дарангуйлагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг Пхеньянд айлчлахыг урьсан энэ үед ноён Пенсийн тайлбар гарч байна.
Дэд ерөнхийлөгчийн тайлбарыг бодлого өөрчлөгдөж буйн илрэл хэмээн зарим нь үзлээ. Харин ноён Пенс Умард Солонгостой харьцах бодлого “өөрчлөгдөөгүй”-г онцлон сануулсан юм. “Яриа хэлэлцээ боллоо ч, Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө орхихгүй л бол хатуу хориг арга хэмжээ, үнэмлэхүй дарамт шахалт улам чангарна. Үүнийг холбоотнууд маань ч дэмжиж байгаа” гэмээн Дэд ерөнхийлөгч Twitter-т бичжээ. Washington Post-д өгсөн тайлбар нь хэлэлцэн тохирох гэвэл эхлээд Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах саналаа илэхийлэх ёстой хэмээн Дэд ерөнхийлөгч Өмнөд Солонгост урьд нь мэдэгдэж байснаас зөрж буй мэт.
Гэхдээ Трампын засаг захиргаа хоёрдмол утгатай мэдэгдэл анх удаа гаргаж буй хэрэг биш. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон арванхоёрдугаар сард урьдчилсан болзолгүйгээр яриа хэлэлцээ өрнүүлж болох тайлбар хэлж байсан. Гэтэл ноён Тиллерсон даваа гарагт Кайрт үг хэлэхдээ ноён Пенсийн мэдэгдлийг эс хайхрав. “Яриа хэлэлцээ өрнүүлэх дипломат боломжийн талаарх Дэд ерөнхийлөгчийн тайлбар арай л эртэдсэн дүгнэлт болов уу” хэмээн ноён Тиллерсон өгүүллээ. “Ярилцахад бэлэн эсэхээ Умард Солонгос өөрөө шийднэ гэж бид урьд нь хэлж байсан” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга тайлбарлав.
Гэхдээ Умард Солонгос асуудлыг шийдвэрлэхэд ноцтой хандаж буй эсэхийг тодорхойлох зорилготой зарим яриа АНУ-д болсныг тэрбээр нэмж өгүүлсэн юм. Ярилцах хүсэлтэй ч Пхеньянтай тохиролцох нь ямар ч үр дүнгүй хэмээн ноён Трамп тайлбарлаж байсан удаатай. Хоёр Солонгосын дээд хэмжээний болзошгүй уулзалтын өмнө Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилготой зарим арга хэмжээг Сөүл даваа гарагт авлаа. Хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх, ялангуяа Солонгосын дайнаар салсан гэр бүл, ахмадуудыг эргүүлэн нэгтгэх арга хэмжээ авахыг Сөүл дэх Нэгтгэх яам уриалж байна.
Үйл явдлын өрнөлөөс таамаглахад ноён Кимтэй уулзах уулзалтаасаа өмнө Умардаар буулт хийлгүүлэх ёстойгоо ноён Мун ухамсарлаж буй бололтой. . “Дан ганц урилга үр дүнгүй өнгөрч болохыг Мун Жэ Ин ойлгож байгаа. Одоо Умард Солонгос арай урагштай алхам хийх ёстой” хэмээн Солонгосын хөгжлийн хүрээлэнгийн профессор Ким Бюн Жү тайлбарлав. Солонгосын хойгт энх тайвныг бэхжүүлэхийг дэмждэг Өмнөд Солонгосын залуу үеийнхэн, АНУ-ын албаныхны дотор Пхеньяны байр суурь дэглэмийнхээ ашиг сонирхолд үйлчлэхээс цаашгүй гэсэн гутранги байр суурь зонхилж байна. Ноён Муны хувьд Умард Солонгосоор бодитой буулт хийлгүүлж чадна гэдгээ Сөүл дахь улс төрийн өрсөлдөгчид, Вашингтон дахь Өмнөд Солонгосын холбоотнууддаа үзүүлэх хариуцлага тулгарлаа. “Ноён Муны тоглох зай тун бага. Бөмбөг одоо Ким Жон Уны талбайд шилжсэн” хэмээн профессор Ким өгүүлж байлаа.
Брайан Харрис