Үйлдвэрлэлээ Зүүн өмнөд Азид шилжүүлэх замаар шинэ зах зээлд нэвтрэхээр чармайж буй хятадын компаниуд ган, нүүрсний төслүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байна. Financial Times-ийн тооцоогоор хятадын компаниуд сүүлийн дөрвөн жилд Индонез, Малайзад жилдээ нийт 32 сая тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай гангийн шинэ төслүүдэд хөрөнгө оруулжээ.
Уг үзүүлэлт АСЕАН-ы гишүүн 10 улсын 2016 оны гангийн хэрэглээний 40 хувьтай тэнцэж байна. Хятадын хямд ган дэлхийн зах зээлийг булж байна гэсэн үндэслэлээр АНУ ган төмөрлөгт тариф тогтоож, Вашингтон, Бээжингийн хооронд худалдааны харилцаа хурцадсантай уялдан уг металл маргаантай таваар болж хувирлаа. 2017 онд дотоодын хэрэглээ ихэссэнээс БНХАУ гангийн экспортоо бууруулсан.
Хятадын гангийн компаниуд тарифаас айх аюулгүйгээр, шуурхай хөгжиж буй зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах зорилгоор үйлдвэрээ хилийн чанадад, голчлон Зүүн өмнөд азид шилжүүлж эхлэв. Зүүн өмнөд Азийн орнуудын орлого хурдацтай ихсэж буйн ачаар ган төмөрлөг нэн чухал шаардлагатай автомашин, барилга угсралт цэцэглэж байна.
Индонез, Малайз хоёр жил бүр хэрэглээний гангийнхаа талаас илүүг импортоор авдаг. Хятад компаниудын хувьд уг өөрчлөлт нь шинэ зах зээлд ноёрхох боломж. хятадын ган үйлдвэрлэл олон арван жил үргэлжилсэн дотоодын их эрэлтийн ачаар дэлхийд тэргүүлдэг болтлоо томорсон юм. Гэвч эрх баригчид ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хязгаарлаж, дотоодын эдийн засгийн хөшүүрэг сулармагц уг нөхцөл өөрчлөгдлөө. “Хөрөнгө оруулах боломж нь хумигдсан хятадууд хилийн чанадад илүү таатай зах зээл хайж байгаа”-г бизнесийн мэдээллийн Kallanish Commodities сайтын Ази хариуцсан редактор Томас Гутьеррес тайлбарлав.
Хятадын компаниуд мөн зэвэрдэггүй гангийн үйлдвэрлэлд ашигладаг төмрийн хүдэр, никель зэрэг таваарт ч хөрөнгө оруулцгааж байна.
Tsingshan Group индонезид жилдээ 1.5 сая тонн хайлуулах хүчин чадалтай никелийн үйлдвэрийг өргөжүүлэхэд хөрөнгө оруулахын тулд хятадын хөгжлийн банкнаас 384 сая ам.долларын зээл авчээ. Төрийн өмчит хятадын хөгжлийн банк нь тус улсын бодлого хэрэгжүүлдэг зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Малайзад Хөбэй мужийн Xinwuan Steel Group, төрийн мэдлийн аварга компани Minmetals-ын барилга угсралтын салбартай хамтран гурван тэрбум ам.долларын өртөгтэй гангийн үйлдвэрийг коксжих нүүрс, цементийн үйлдвэртэй хамт байгуулж байна. БНХАУ байгаль орчинд хөнөөлтэй, хуучирч муудсан үйлдвэрүүдээ зогсоох замаар 2016 оноос хойш ган үйлдвэрлэлээ 150 сая тонноор буурууллаа.
Зарим тохиолдолд хятадын компаниуд дотоодод зогсоосон үйлдвэрлэлээ хилийн чанадад шинэ үйлдвэр байгуулах замаар нөхдөг. Гэхдээ л хятадын ган үйлдвэрлэгчдийн гол зорилго нь АНУ-ын тарифаас зайлсхийж, хурдацтай тэлж буй шинэ тулгар зах зээлд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж борлуулах явдал гэдгийг шинжээчид хэлж байна. Хятадын гангийн компаниуд, гэрээлэгч нар дотооддоо төрийн банкуудаас хямд санхүүжилт авах боломжтой нь Зүүн өмнөд Азид зардал бага, сонирхолтой төсөл хэрэгжүүлэхэд түлхэц өгдөг.
Үүний зэрэгцээ Зүүн өмнөд азийн дотоодын гангийн үйлдвэрлэлд хятадаас тус бүс нутагт нийлүүлэх экспорт нэгэнт буурсан үед эхэлж байгаа юм. Зүүн өмнөд азийн ган төмөрлөгийн хүрээлэнгээс гаргасан статистикаас үзвэл тус бус нутагт чиглэсэн гангийн экспорт 2016 оны эхний сард 42 хувиар багасчээ. Мөн хугацаанд дэлхийн хэмжээнд гангийн экспорт 30 хувиар багассантай харьцуулбал энэ нь ноцтой уналт юм.