2018 оны зун, зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 14 хүртэл ОХУ-д анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэхүү том үйл явдалтай холбогдуулан тэмцээн болох хотуудад онцгой дэглэм тогтох бөгөөд энэ бүгд нь хөлбөмбөгийн их баяртай холбоотой бүхний аюулгүй байдлыг хангахын төлөө юм. Эдгээр шийдвэрийн зарим нь хүн бүрт хамаатай болохоор гол гол өөрчлөлтүүдийн жагсаалтад анхаарал хандуулах явдал чухал “Р-Спорт” сайтад Анастасия Рацкевич бичжээ.
ДОЛДУГААР САР ХҮРТЭЛ ШОРЛОГНЫ ТӨМРИЙГ ХОЙШ ТАВЬЦГАА
Ойн түймэр үе үе гардаг болохоор зуны улирал цаг үргэлж л онцгой аюултайд тооцогддог. Тийм учраас хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд явагдах Москва, Санкт – Петербург, Калиниград, Нижний Новгород, Казань, Самар, Саранск, Волгоград, Дон дахь Ростов, Сочи, Екатеринбург хотод гал түймрээс сэргийлэх онцгой дэглэм тогтооно. Энэ тухай “Известия” сонин уламжилж байна.
Сонинд мэдээлснээр, ийм зөвлөмжийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын комисс бүс нутгуудад уламжлан хүргэж байна. ОХУ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын үүрэг гүйцэтгэгч Владимир Пучковын гарын үсэг зурсан баримт бичигт ердийн түүдэг гал асаах, мах шарах төхөөрөмж ашиглахыг хоригложээ. Ийм журам зөвхөн ой мод бүхий газар нутагт төдийгүй, хүн ам суурьшсан хот, суурин газар, түүний харьяа нутаг дэвсгэрт мөн хүчин төгөлдөр үйлчлэх ажээ.
Түүнчилэн хог шатаахыг хориглоод, өмчилж, түрээсэлж байгаа газартаа шатах материалын хаягдал, хуурай навч, өвс зэргийг байнга цэвэрлэж байхыг газар өмчлөгч, түрээслэгч нарт үүрэг болгожээ.
Дэглэм сахиж байгаа байдалд тавих хяналтыг Онцгой байдлын алба, Оросын ойн аж ахуйн байгууллагатай хамтран орон нутгийн эрх баригчид хэрэгжүүлнэ. Үүнээс гадна орон нутагт сайн дурын гал сөнөөгчид, идэвхтэй иргэд, ойн байцаагч нарын оролцоотой эргүүлүүд ажиллах бөгөөд томоохон гал гарсан тохиолдолд Дотоод хэргийн яамыг татан оролцуулна.
“Нүүрс түлж хоол хүнс бэлтгэх” хэрэгсэл ашиглан ил задгай гал гаргаж байгаа иргэдийг ОХУ-ын Захиргааны эрх зүйн зөрчлийн тухай хуулийн 8.32 болон 20.4- т заасны дагуу 2000-5000 рублээр торгохыг сонинд бас онцолжээ.
Ойн түймэр гарах эрсдэл өндөр болсон үед жил бүр онцгой дэглэм тогтоож байхаар Волгоград мужийн захиргаанаас тайлбар хийсэн байна.
ХОРИГЛОСОН БҮСЭД НИСЭЖ, УСАН ЗАМААР ЯВЖ БОЛОХГҮЙ
“2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ-д зохион байгуулах хугацаанд аюулгүй байдлын хүч нэмэгдүүлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” Владимир Путиний зарлигт тэмцээн болох газрын нутаг дэвсгэрт нислэг хязгаарлах бүс тогтоох, агаарын болон усан орон зайг ашиглахыг хориглох бүс тогтоох арга хэмжээ авахаар заажээ. Эдгээр бүсийг аюулгүй байдлын албаныхан хянах юм байна.
ТАСАЛБАРЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ БУС, ХАРИН ЗАХИАЛЖ АВЦГААЯ
Тасалбартай холбоотой дүрэм, журамд өөрчлөлт ороогүй. Тоглолт үзэхийн тулд олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) албан ёсны сайтаар дамжуулж, эсвэл тасалбар борлуулах албан ёсны төвүүдээс худалдаж авна. ФИФА болон түүний бүрэн эрхт байгууллагатай байгуулсан албан ёсны гэрээгүйгээр тасалбар борлуулахыг ОХУ-ын Захиргааны эрх зүйн зөрчлийн тухай хуулийн 14.15.2-т заасны дагуу хориглосон байна.
Хууль, дүрэм зөрчигчдөд тасалбарын үнийг 20-25 дахин өсгөсөн дүнгээр захиргааны торгууль ногдуулна. Хуулийн этгээд, албан тушаалтныг үүнээс ч их хэмжээгээр торгох ажээ.
ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР
Хэрвээ хамт олноороо тоглолт үзэхээр бол хүн нэг бүрт, нярай хүүхдэд хүртэл тасалбар байгаа эсэхийг шалгаж нягтлах шаардлагатай аж. Учир нь тасалбаргүйгээр бага насны хүүхэд дагуулж ирсэн тохиолдол өмнө нь гарч байжээ.
ҮНЭ ӨСГӨХГҮЙ
Тэмцээний тоглолтуудыг маш олон хөгжөөн дэмжигч үзэхээр төлөвтэй байгаа нь тасалбарын эрэлт өндөр, ФИФА-гаас бараг бүх тоглолтын тасалбар дууссан зар гаргахаар бэлтгэж байгаагаас харж болно. Энэ бол зарим байгууллага, хүмүүст жуулчдаас ахиухан орлого олж авах аятайхан боломж мэт харагдаж болох юм. Гэвч төр, засгаас зочин, гийчин нэг бүрийн хувьд хамгийн гол асуудал болох: нисэх онгоцны болон зочид буудлын үнийг зохицуулахын тулд бүхий л хүчин чармайлт гаргаж байгаа ажээ.
2018 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТАСАЛБАРЫН ҮНЭ
Холбооны агаарын тээврийн агентлаг дэлхийн аваргын тоглолтыг хүлээн авч байгаа хотууд руу нисэх онгоцны тасалбарын үнийн асуудлаар байнгын (хоногийн турш) хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх юм байна. Үндэслэлгүйгээр үнэ, хураамж нэмэгдүүлсэн зөрчил илэрвэл холбогдох арга хэмжээ авч, холбогдох мэдээллийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон тээврийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллага, ОХУ-ын Ерөнхий прокурорын газарт хүргүүлэх ажээ.
Үүний зэрэгцээ Холбооны аялал жуулчлалын агентлаг хориглосон шийдвэрүүдийг зөрчиж, буудлын үнийг нэмэгдүүлсэн эсэхэд хяналт тавьж арга хэмжээ авна.
2018 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЗОРИУЛАН БАЙГУУЛСАН СПОРТЫН “БОРСКИЙ” ТӨВ
Тийм болохоор “баяжих” боломж гарахгүй. “Тоглолт хүлээн авч байгаа бүс нутагт хөгжөөн дэмжигчдийг байрлуулах, тээврийн логистикийн асуудлыг зохион байгуулахдаа тохь тухтай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол жуулчдад үзүүлэх үйлчилгээний түвшинг өндөр байлгах, мөн түүнчилэн манай улс орны талаар сайхан сэтгэгдэл үлдээх үндэс суурь болно” хэмээн ОХУ-ын Холбооны аялал жуулчлалын газрын тэргүүн Олег Сафонов мэдээлэв.
ТОГЛОЛТЫН ӨМНӨХ БОЛОН ТОГЛОЛТ БОЛОХ ӨДӨР ОГТ …
Хамгийн гол нь маш олон хүн оролцсон спортын арга хэмжээний эерэг уур амьсгалд чухал нөлөөтэй учраас цэнгэлдэх хүрээлэнд жирийн тоглолттой өдрүүдэд ч спиртийн ундаа хэрэглэхийг хориглодог. Цар хүрээний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ердийн тоглолтуудаас хавьгүй том учраас Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт заасны дагуу тоглолтын өмнөх болон тоглолт болох өдөр шилэн савтай спиртийн ундаа хэрэглэх, зарж боруулахыг хоригложээ. Тоглолт хүлээн авч байгаа хотуудын эрх баригчид хориг үйлчлэх нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоосон байна. Жишээлбэл, Москва хотод гурван газар (“Лужник”, “Спартак” цэнгэлдэх хүрээлэн болон Воробьевын уулан дахь хөгжөөн дэмжигчдийн бүс), тэдгээрээс хоёр км-ийн радиуст энэхүү хориг үйлчилнэ.
ФИФА-гийн түнш байгууллагуудад цэнгэлдэх хүрээлэнгийн тусгай бүсэд алкагольтой бүтээгдэхүүн, тухайлбал, шар айраг зарж борлуулах зөвшөөрөл олгох ажээ.
ЗЭР ЗЭВСГИЙГ ДАЛД ХИЙЕ
2017 оны тавдугаар сарын 9-ний өдрийн дээр дурдсан зарлигт иргэний болон албан хэрэгцээний зориулалттай буу, түүний сум, мөн түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх болон хортой бодис, бүтээгдэхүүнийг тэмцээн зохион байгуулах хугацааны туршид улс орон даяар эргэлтэд оруулахыг хоригложээ. Энэхүү хоригийн биелэлтэд хяналт тавихыг Оросын гвардид даалгасан байна.
Энэхүү хориг нь тамирчдын бэлтгэлд ч хамаарч болох ажээ. Тэмцээн зохион байгуулах зорилгоор галт зэвсэг оруулж, гаргахыг хориглоогүй боловч, дасгал сургуулилтын үйл явцад спортын зэвсгийг эргэлтэд оруулахыг хориглосон байна.
Зарлигийн 12 дугаар зүйлд:- “2018 оны тавдугаар сарын 25-наас долдугаар сарын 25- ны хооронд иргэний болон албан хэрэгцээний зориулалттай буу, түүний сум… (буудлагын спортын төрлөөр бүх оросын болон олон улсын тэмцээнд бэлтгэх, зохион байгуулах зорилгоор спортын галт зэвсгийг ОХУ-д оруулах, ОХУ-аас гаргах, дамжуулах, тээвэрлэх, ашиглахаас бусад) хориглосугай” гэжээ.
Гэхдээ онцгой тохиолдолд ашиглах боломжийг дээрх зарлигт мөн зааж тусгасан байна. “Онцгой тохиолдолд байгууллага хоорондын шуурхай штабын шийдвэрээр энэхүү зарлигийн 12 дугаар зүйлд дурдсан зэвсэг, сум, бодис, материал, бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулан хэрэглэж болно” хэмээн зарлигт заажээ.
ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ОЧИХДОО БОГИНО ДОЛГИОНЫ СТАНЦ АВЧ ЯВАХГҮЙ
Засгийн газрын тогтоол, Холбооны яамны тушаалын дагуу дэлхийн аваргын тэмцээн болох газруудад хэрэглэх бүх төрлийн радио цахим хэрэгслийг бүртгүүлж, тэмдэг даруулсан байх ёстой. Бусад тохиолдолд ийм хэрэгслийг цэнгэлдэх хүрээнд очихдоо авч явахгүй байсан нь дээр. Ийм техник хэрэгслийг зөвхөн аюулгүй байдлын албаныхан, тэмцээн зохион байгуулагчид л хэрэглэх бөгөөд өөр техник хэрэгслүүд тэдний үйл ажиллагаанд саад учруулах тул зөвшөөрөл олгохгүй.
Ажлын явцыг хялбар болгох зорилгоор тэдэнд тодорхой радио долгионы давтамжтай станц олгожээ.
ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ОЮУТНЫ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТУУДЫГ ӨГЧ БОЛНО
Оюутны болон ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтуудын хугацааг шилжүүлэх эсэх тухай асуудлыг удаан хугацааны турш хэлэлцжээ. Үүний учир нь, нэгд: олон оюутан, төгсөгчид тэмцээний үеэр сайн дурын ажилтнаар, үйлчлэгчээр ажиллах болсон, хоёрт: хөгжөөн дэмжигчдийн цугларалтын наадам болох гол газар нь Воробьевын уулан дахь Москвагийн их сургуулийн төв байрны өмнөх талбай учраас оюутнуудын үзэл бодлоор шалгалтад бэлтгэхэд хөгжөөн дэмжигчид саад болно гэж үзсэн явдал байжээ.
Гэхдээ төр, засгийн түвшинд огт юу ч өөрчлөхгүй байх шийдвэр гарсан байна. Тухайлбал, Москвагийн их сургуулийн захирал Виктор Садовничийн тушаалаар Москвагийн их сургуулийн шалгалтууд “хүчин төгөлдөр мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөө”-ний дагуу явагдахаар болжээ.
ОХУ-ын боловсролын хяналтын газраас шалгалт авах хугацааг шилжүүлэх шаардлага байхгүй учраас элсэлтийн ерөнхий шалгалтууд тогтоосон хугацаандаа зохих журмын дагуу явагдана гэж мэдээлэв.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр “Орос-2018” тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Аркадий Дворкович Москвагийн их сургуулийн ойролцоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчдийн байр байгууламж босгож байршуулах асуудлаар сонирхсон талуудын зөвшилцөл дуусч, нэгдсэн шийдэлд хүрсэн тухай мэдэгдсэн.
Олон улсын энэхүү том тэмцээн зургадугаар сарын 14-нд Москва хотноо “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд ОХУ, Саудын Арабын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бөгөөд гарч болзошгүй өөрчлөлтүүдийг харгалзан одооноос эхлэн бэлтгэж болно.
Д.Энхээ