"АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд түвшний уулзалтыг амжилттай болгохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана" гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нар амласан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтаа цуцалж магадгүй гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар холбогдож, асуудлын шийдлийг олохоор санал солилцжээ.
13 иргэнийг нь эх оронд нь буцаах БНАСАУ-ын шаардлагыг БНСУ-ын тал биелүүлээгүйгээс сүүлийн өдрүүдэд хоёр Солонгос холбоо тасраад байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, БНХАУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн БНАСАУ-ын иргэн 12 эмэгтэй, нэг эрэгтэйг БНСУ-д хүчээр авчирсан гэж Умард Солонгос Өмнөдийг буруутгасан байна. Харин БНСУ-ын тал тэднийг өөрсдийн хүсэлтээр тус улсад амьдарч байгаа гэж мэдэгдэж байгаа аж.
"БНСУ, АНУ-ын тал цэргийн хамтарсан сургуулилтаа эрчимжүүлсэн нь энхийн хэлэлцээрийг үгүйсгэсэн үйлдэл" гэж БНАСАУ буруутгаж байгаа юм байна. Мөн АНУ 2003 онд Ливид ашигласан загвараа БНАСАУ-д ашиглана гэж мэдэгдсэн нь Ким Жон Уныг бухимдуулсан гэж олон улсын шинжээчид үзэж байгаа аж. Учир нь АНУ 2003 онд Ливид тавих хоригоо цуцалж, энхийн хэлэлцээр хийсэн ч 2011 онд удирдагчийг нь хөнөөж байсан юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзахаар товлосон байна.
Н.Содонтуяа