УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Тэрбээр энэ сарын 12-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооцох, нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хороогоор оруулж, хариуцлага тооцох, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 20-ны дотор хуралдуулж, эдгээр хүнд хариуцлага тооцохыг шаардсан юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, М.Билэгт, Ж.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, О.Содбилэг, Ц.Мөнх-Оргил, Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Ё.Баатарбилэг нар байлцлаа
Хэрэв түүний энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл тэрбээр өнөөдөр Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд түүний бланк дээр бичсэн тогтоолын төсөлд нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурсан хэмээн мэдэгдлээ.
Огцруулах бичгийг өргөн барьсныхаа дараа тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн бөгөөд түүнийг мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, М.Билэгт, Ж.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, О.Содбилэг, Ц.Мөнх-Оргил, Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Ё.Баатарбилэг нар байлцлаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ, “Би Монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн төрийн түшээ МАН-ын Засгийн газрыг огцруулахаар МАН-ын нэр бүхий 27 гишүүн ийм асуудал хөндөж байгаадаа хүлцэл өчиж байна.
Учир нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учрах ийм нөхцөл үүссэн учраас бидэнд Монгол Улсын эрх ашиг гэсэн нэг зүйл байхаас намын эрх ашиг гэсэн зүйлд захирагдах ёсгүй гэж бидний нөхөд үзэж байгаа тул Монголын ард түмэн, МАН-ын гишүүд, дэмжигчдээсээ хүлцэл өчиж байна. Бидэнд том эрх ашиг бий. Энэ бол Монгол Улсын эрх ашиг. Харин намын эрх ашиг бол энэ дотор жижиг эрх ашиг гэж үзсэн тул ийм байдалд хүрлээ” гэсэн юм.
ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН 27 ГИШҮҮН
1.Д.Хаянхярваа
2.Н.Амарзаяа
3.Ё.Баатарбилэг
4.Б.Бат-Эрдэнэ
5.Ж.Бат-Эрдэнэ
6.М.Билэгт
7.С.Бямбацогт
8.Д.Ганболд
9.Б.Дэлгэрсайхан
10.Л.Мөнхбаатар
11.Ж.Мөнхбат
12.Ц.Мөнх-Оргил
13.Г.Мөнхцэцэг
14.Н.Номтойбаяр
15.Н.Оюундарь
16.Д.Оюунхорол
17.Б.Саранчимэг
18.О.Содбилэг
19.Г.Тэмүүлэн
20.Д.Тэрбишдагва
21.Б.Ундармаа
22.А.Ундраа
23.Ц.Цогзолмаа
24.Б.Чойжилсүрэн
25.Л.Энх-Амгалан
26.М.Энхболд
27.Ж.Эрдэнэбат