Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа.
- 2011-2012 онд “Малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах”,
- 2013-2015 онд “Үхэр сүргийн ашиг шимийг дээшлүүлэх зохиомол хээлтүүлгийн сүлжээг сайжруулах” төслийг Чехийн Засгийн Газрын Хөгжлийн Агентлагаас Малын удмын сангийн үндэсний төвд хэрэгжүүлжээ.
Малыг ээмэгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, мал үржүүлгийн техникчдийг чадавхжуулах, үхэрт хөврөл үр шилжүүлэн суулгах, биотехнологийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн дээрх төслийг хэрэгжүүлжээ. Эдгээрт мониторинг хийж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг судалж байгаагаа Элчин сайд Ийржи Бродский онцлов.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле орон нутгийн мах, сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, эдийн засгийг эргэлтэд оруулах зорилгоор бага, дунд оврын мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцох, модон эдлэлийн үйлдвэрлэлийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхэд хамтарч ажиллах саналыг Чехийн талд тавьжээ.