Одоогоос таван жилийн өмнө МИАТ-ын захирлууд Дайны эрсдэлийн сангийн төлбөрийг дундаас нь зувчуулан, шамшигдуулсан хэрэг гарсан. МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, тус компанийн Коммер, санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү, "Монголиан эйрланс" буюу одоо "Хүннү эйрлайн" гэдэг нэртэй болсон компанийн захирал Ч.Суурьтогтох, нягтлан Н.Гантөмөр, С.Батхишиг, Ц.Орхоны гэргий Ү.Цэцэгмаа нарыг шалгасан юм.
Тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ бол мөнгө угаах гэмт хэрэг мөн гэж сэтгүүлчдэд ярьжээ.
МИАТ-ын хэрэг мөнгө угаах гэмт хэрэг мөн үү гэвэл мөн.
“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр халхавч хийж, гадаад дахь зохиомол компанийн данс руу МИАТ компаниас 10 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн хэргийн холбогдогчид удалгүй шүүхээс ял сонсон, өмч хөрөнгөө хураалгав. Нийт 10 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ.
Шүүхээс Р.Бат-Эрдэнэд 12.1, Ц.Орхонд 11, Б.Эрдэнэбилэгт 11.1, Ч.Суурьтогтохт 10.1, Г.Саранчимэгт 10.1, Ч.Хоролсүрэнд 13.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч нараас тодорхой хэмжээний эд хөрөнгийг хурааж, зургаан шүүгдэгч тус бүрээс 1.3 тэрбум гаруй төгрөгийг МИАТ-д гаргуулахаар болсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн,
- 166.3-т зааснаар мөнгө угаасан,
- 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байв.
Гэвч гэмт хэрэгтнүүд давж заалдан, хэрэг Дээд шүүхэд шилжин ирэхэд мөнгө угаасан гэх заалтыг хасаж, үлдсэн хоёр зүйл ангиар шийтгэсэн юм. Учир нь МИАТ-ын хэргийг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө буюу мөнгө угаах гэсэн заалтыг хуульд нэмж оруулахаас өмнө үйлдсэн хэрэг гэж үзжээ.
Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар мөнгийг байршуулах, хуримтлуулах, буцаан татах гэсэн гурван дамжлагатай гэмт хэрэг юм. Интерполын дэмжлэгтэйгээр илрүүлсэн, МИАТ-ын гэж нэрлэдэг дээрх хэрэг мөнгө угаах гэмт хэрэг мөн үү гэвэл мөн. Гэвч Дээд шүүхээс өнөөг хүртэл энэ зүйл ангиар хэнийг ч яллаагүй. Харин анхан, дунд шатанд энэ зүйл ангиар ялласан тохиолдол цөөн бий.
Зээлдүүлэгч этгээд хууль бусаар олсон, хар мөнгөө өдрийн зээлээр эргэлдүүлдэг бол зээл авсан иргэн мөнгө угаах гэмт хэргийн хам хэрэгтэн болно.
Прокурор, шүүгчид ижил дасал болсон буюу хуучин хуулийн зүйл ангийг түлхүү хэрэглэх сонирхолтой байдаг хэмээн тайлбарладаг ч эргэлзээтэй.
Иймд Монголбанкнаас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн. Хаврын чуулганы эхний өдрүүдэд үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Төсөлд мөнгө угаахтай тэмцэх тогтоолцоог эрсдэлд суурилуулах гэх мэт зарчмын томоохон өөрчлөлтүүд оруулах юм байна. Ингэснээр санхүүгийн бүх байгууллагыг жил бүр шалгадаг тогтолцооноос татгалзан, илүү эрсдэлтэй байгууллагадаа төвлөрч, хяналт шалгалт хийнэ.
Хуульд оруулах бусад өөрчлөлтүүд:
Манай улсад өдрийн зээл гэгч өндөр хүүтэй бүтээгдэхүүн бий. Зах, худалдааны төвүүдэд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг, ломбард ажиллуулдаг иргэд нэг нэгнээсээ 10 хувийн хүүтэй, өдрийн зээл авах нь элбэг. Хэрэв зээлдүүлэгч этгээд хууль бусаар олсон, хар мөнгөө энэ аргаар эргэлдүүлдэг бол зээл авсан иргэн мөнгө угаах гэмт хэргийн хам хэрэгтэн болно.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэх зорилгоор энэ заалтыг хуулийн төсөлд нэмж оруулжээ. Учир нь гэмт хэргийн гарал үүсэлтэй мөнгийг эдийн засагт оруулан, буцаан гаргасан гэж үзнэ. Энэ тохиолдолд мөнгө зээлүүлсэн этгээдийг мөнгө угаасан, гэмт хэргийн ул мөрөө баллах гэж оролдсон, мөнгө угаах гэмт хэрэг зохион байгуулсан гэж яллана. Харин мөнгө зээлсэн хүнийг мөнгө угаалтад оролцсон гэж үзэх аж.
Өөр нэг жишээ
Сүүлийн үед гар утасны хулгайн гэмт хэрэг ихээхэн өссөн. Хуучин гар утас борлуулдаг иргэн, ломбардууд хулгайн гар утас дамжуулан борлуулбал мөн л мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
ЖИЛД 200 ОРЧИМ СЭЖИГТЭЙ ГҮЙЛГЭЭ ИЛРҮҮЛЭН, 30-40-ИЙГ НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛДЭГ
Европын орнуудад Украйны хямрал, Сирийн дайн, дүрвэгсдийн нүүдлийн дараа мөнгө угаах гэмт хэрэг их гарах болсон байна. Мөн Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг мөн хар мөнгөөр санхүүжүүлдэг байж болзошгүй гэж үзэн, илүү хатуу хяналт тавих болжээ. Гэвч дэлхий хавтгайрч буй өнөө үед ЕХ дангаараа эрс шийдэмгий арга хэмжээ авах нь хангалтгүй тул бусад орнуудыг хамтран ажиллахаар уриалж байна.
Гэмт этгээдүүд эмх замбараагүй байдал үүссэн орнуудад хар тамхи, хүний болон зэвсгийн наймаа хийн, хууль бусаар олсон мөнгөө цагаан мөнгө болгох зорилгоор өөр салбарт хөрөнгө оруулаад, эргүүлээд татан төвлөрүүлдэг байна. Харин манай улсад хар тамхи, зэвсгийн наймаа харьцангуй бага тул мөнгө угаах гэмт хэрэг үйлддэггүй гэж олон хүн ташаа бодолтой явдаг. Гэвч авлига авч, өгөх нь мөнгө угаах гэмт хэрэг мөн. Иймд гэмт хэргийн замаар олсон бүх мөнгийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцох заалтыг 2015 оны Эрүүгийн хуульд нэмжээ.
Компани эцсийн өмчлөгчөө ЗААВАЛ мэдүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн компанийн жинхэнэ эзний мэдээлэл ил болно.
Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийг батлах бас нэг шалтгаан нь Монгол хар мөнгийг хүлээн авагч улс болох эрсдэл юм. Хууль бусаар олж авсан мөнгөө манайх шиг хуулийн орчин нь сул оронд эргэлдүүлэх, бохир мөнгөө хууль ёсны орлого болгон харагдуулах их амархан гэнэ. Учир нь манай хууль эрх зүйн орчин хангалтгүйн дээр хуульчид мөнгө угаах гэсэн зүйл заалтыг хэрэглэдэггүй. Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба жилд 200 орчим сэжигтэй гүйлгээний мэдээлэл хүлээн авч, хуулийн байгууллагад шилжүүлдэг. Үүнээс 30-40 гүйлгээг дахин шалгадаг байна.
Хуулийн төсөлд мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн ААН, хувь хүнд оноох торгуулийг өсгөжээ. Одоогийн хуульд зааснаар олон сая ам.долларын мөнгө угаасан хүн хэдэн мянган ам.долларын торгууль хүлээхээр тусгажээ. Харин Зөрчлийн тухай хуульд ААН-ийг 200 сая төгрөг, хувь хүнийг дээд тал нь 20 сая төгрөгөөр торгох заалттай.
Хуулийн төсөлд тусгасан бас нэг чухал ойлголт нь эцсийн өмчлөгч юм. А компани Улсын бүртгэлд бүртгүүлж, аль нэг арилжааны банкны харилцагч боллоо гэе. Энэ тохиолдолд А компани эцсийн өмчлөгчөө ЗААВАЛ мэдүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн компанийн жинхэнэ эзний мэдээлэл ил болно. Энэ заалтын дагуу Улсын бүртгэлийн тухай хууль, Ил тод байдлын тухай хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.
Санхүүгийн байгууллагууд харилцагчийнхаа талаар хэдий чинээ их мэдээлэлтэй байна, тэр хэрээр эрсдэлээ хааж чадна. Иймд их хэмжээний хадгаламж нээлгэх эсвэл гүйлгээ хийх гэсэн иргэн, ААН-ээс тухайн орлогыг хэрхэн бүрдүүлснийг асуух, эх үүсвэрийг нь нотлохыг шаардах эрхтэй. Хэрэв харилцагчийн тайлбар хангалтгүй байвал тухайн санхүүгийн байгууллага үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй болно.
Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, хуульчид, нягтлан бодогчид шинэ хуулиар мэдээлэх үүрэгтэй этгээдэд тооцогдоно. Тэд ямар нэг сэжигтэй мөнгө, гүйлгээ үл хөдлөх хөрөнгө илрүүлбэл тэр дор нь мэдээлэх, эс бөгөөс хариуцлага үүрэх болж байна. Мөн үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэл борлуулж байгаа хүмүүс ч мэдээлэх үүрэгтэй.
Энэ мэтээр мөнгө угаах гэмт хэргийг илчлэх, гэмт хэрэгтэнд зохих ял оноох, цаашлаад далд эдийн засгийг дарж авахад ихээхэн ахицтой хууль мэндлэх нь.
Гэвч хууль батлах явцад УИХ-ын гишүүд дээр танилцуулсан заалтуудыг ямар нэг шалтаг, шалтгаанаар хасаж тайрах аюул бий. Иймд хууль батлах явцыг анхааралтай ажиглах л үлдэж байна.