ХБНГУ-ын компанийн засаглалын комисс дээд түвшний захирлуудад урамшуулалт цалин олгох “учир битүүлэг” тогтолцоог нухчин дарах арга хэмжээ төлөвлөж байна.
“Хэмжээ хэтрүүлсэн” гэж үзэх тохиолдолд шагналт цалинг саатуулах, эргүүлэн төлүүлэх эрхийг компаниудын захирлуудын зөвлөлд олгох заалтыг ХБНГУ-ын компанийн засаглалын хуулийн төсөлд оруулжээ. Захирлуудын шагналт цалинг тойрсон хэл ам Volkswagen-ы “дизельгэйт” гэгдэх болсон дуулиант хэргээс эхтэй.
VW-ы гүйцэтгэх захирал асан Мартин Винтеркорн буруутай нь тогтоогдохоос өмнөх таван жилд 68 сая еврогийн урамшуулал авсан нь шуугиан дэгдээсэн юм. Нэгтгэх ажиллагааны эцэст компанийн захирлууд элбэг арвин тэтгэмж аваад халагдах эрх эдэлдэг хуучин тогтолцоонд цэг тавих цаг болсныг компанийн засаглалын комисс анхааруулж байна.
Компанийн засаглалд нэвтрүүлэх шинэчлэлд урамшуулалт цалинг эргүүлэн татах арга хэмжээ багтаж байна.
Ирэх оны зун хүчин төгөлдөр болох шинэ хууль нь компанийн засаглалд удирдлагын цалин төлбөрийн тогтолцоогоо үндсээр нь шинэчлэх шахалт болно. “Удирдах зөвлөлийн цалин хөлсний шинэ журам үүсч байгаа нь хуулийн төсөлд орсон хамгийн чухал өөрчлөлт” хэмээн тус комиссын дарга Рольф Нонненмахер Financial Times-д тайлбарлав.
ХБНГУ-ын биржид бүртгэлтэй гол 30 компанийн гүйцэтгэх захирлууд 2017 онд дунджаар 7.4 сая еврогийн цалин авчээ. SAP-ын Билл Макдермотт 21.2 сая, Daimler-ын Юрген Цетше 13 сая, BASF-ын Курт Бок 11 сая еврогийн цалингаар жагсаалтыг тэргүүлж байгааг консалтингийн hkp групп тооцоолсон байна.
АНУ-ын компаниудын захирлын дундаж 15.6 сая ам.доллараас хавьгүй бага ийм цалин ХБНГУ-д үргэлж хэл амны бай болж ирлээ. Германд захирлуудын дундаж цалин 2013-аас 2017 оны хооронд 38 хувь өссөн. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 2017 онд захирлууд “даварч байна” хэмээн ил тод шүүмжилж байлаа. Тэрбээр захирлуудын цалин “чөлөөт, сошиал нийгэм”-д гаж зүйл болж байгааг анхааруулсан юм.