Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна.
Маршал Хорлоогийн Чойбалсан:
- 1895 онд одоогийн Дорнод аймгийн Хэрлэн цагаан талбай хэмээх газарт төрсөн.
- 1921 оноос Цэргийн зөвлөлийн гишүүн, дэд жанжин, Цэргийн яамны орлогч сайд, Гадаад Дотоод явдлын яамны сайд, Улсын бага хурлын дарга, Мал тариалангийн яамны сайд
- 1940-1952 он хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан.
Захидлын хөрвүүлэг:
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга нөхөр Амарт:
Засгийн газрын тогтоолоор Дотоод хэргийн яамны МАХЦ-ийн бригадын дарга ДАМБА томилогдов. Мөн нөхөр ДАМБА-ыг миний бие МАХН-ын ТХ-ны зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Хил хамгаалах газрын даргаар томилохын зэрэгцээ Улсын цагдан сэргийлэхийн удирдах газрын удирдах албанд томилов.
Хил хамгаалах газрын удирдах газрыг тэргүүлэхдээ нөхөр Дамба нь хил хамгаалах ажлыг сайжруулан чангаруулах, хил хамгаалах анги нэгтгэлийн цэргийн болон улстөрийн бэлтгэлийг өндөржүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх тухайд ихэд хичээл зүтгэл гарган ажилласан болно.
Цагдан сэргийлэх ажилд ч мөн ихээхэн амжилт гаргасан буюу хувьсгалт хууль тогтоомжийн төлөөх тэмцэл идэвхжиж, гэмт бүлэглэлд ноцтой цохилт өгч, төрийн байгууллагын хамгаалалт сайжирч тээврийн хэрэгслийн сахин хамгаалах талаар шийдвэртэй арга хэмжээнүүд авсан байна.
Урьд нөхөр ДАМБА нь ахмад партизаны нэг бөгөөд Ардын хувьсгалт нийгэм байгуулсны дараа нөхөр ДАМБА нь МАХЦ-ийн эгнээнд байж дивизийн захирагч, Дотоодын цэргийн захирагч зэрэг цэргийн өндөр албан тушаал хашиж байв. Улмаар нөхөр ДАМБА ЗХУ-ын Цэргийн академид суралцан цэргийн дээд боловсрол эзэмшсэн.
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх хувьсгалт тэмцэл болон урьдын байлдааны гавьяаг нь үнэлэхийн учир өдгөө нөхөр ДАМБА нь МАХЦ-ийн албаны хүмүүстэй эн зэрэгцэн цэргийн дээд цол хүртэх бүрэн эрхтэй тул Танд эл эргэцүүллийг илтгэхийн зэрэгцээ нөхөр ДАМБА-д цэргийн дээд цол болох КОРПУС ЗАХИРАГЧ цол олгоно уу хэмээн хүсэж байна.
Засгийн газрын эл шийдвэр нь нөхөр ДАМБА-ын цаашдын хил хамгаалах болон дотоодыг хамгаалах ажлын амжилтыг хөхүүлэн дэмжих нь дамжиггүй.
БНМАУ-ын МАРШАЛ /ЧОЙБАЛСАН/
1937 он хоёрдугаар сар
Улаанбаатар хот
Агданбуугийн Амар
Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны Ханжаргалант хайрханы ар Маалын ам хэмээх газарт төрсөн.
1928-1930, 1937-1939 онуудад Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан.
1939 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан ЗХУ-д 1941 онд дээд хэмжээгээр шийтгэгдсэн.