ОХУ-д зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий 3 дахь өдрийн тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөөд байгаа билээ. Хэсгийн шатны эхний тойргийн сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдаж өндөрлөх юм.
Өнөөдрийн нээлтийн тоглолт 20:00 цагаас Нижний Новгород цэнгэлдэхэд явагдах билээ. “F“ хэсгийн сүүлийн тоглолт болох Швед болон Өмнөд Солонгосын шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Шведийн шигшээ баг ДАШТ-ий нээлтийн тоглолтод оролцоход бэлэн болоод байгаа бөгөөд одоогоор бүрэлдэхүүнд ямар нэгэн бэртэл гэмтэлтэй тоглогч байхгүй байгаа.
Харин Өмнөд Солонгосын шигшээ багт мөн л ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд Английн Премьер лигийн Свонси ситигийн хагас хамгаалагч Ки Сун Ён болон Тоттенхэм Хотспурын довтлогч Сон Хён Мин нар гарааны бүрэлдэхүүнээс тоглолтыг эхлүүлнэ.
Хоорондын тоглолт
Хоёр баг хоорондоо 4 удаа таарч тоглоход Швед 2 хожиж байсан бол үлдсэн 2 тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж байв.
1948 оны Олимпийн наадамд 2 улсын шигшээ баг таарахад Швед 12-0р буулган авч байсан юм.
Холбоотой статистик
- Шведын шигшээ баг 12 дахь удаагаа ДАШТ-д зодоглож байна.
- Шведын шигшээ баг 1958 онд дэд байрт орсноос хойш үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь 1994 онд хүрэл медаль хүртсэн юм.
- ДАШТ-ий хэсгийн шатанд сүүлийн 9 тоглолтдоо ялагдал амсаагүй бөгөөд 3 хожиж, 6 тэнцсэн.
- Швед ДАШТ-ий сүүлийн 24 тоглолтод ердөө нэг удаа хаалгаа хуурай манасан.
- Өмнөд Солонгос сүүлийн 4 ДАШТ-ий нээлтийн тоглолтод ялагдал амсаагүй.
- Өмнөд Солонгос ДАШТ-д Ази тивээс хамгийн олон удаа оролцсон багаар тодроод байна. (10 удаа )
- Дэлхийн аваргад оруулсан сүүлийн найман гоолын 5 нь торгуулийн талбайн гаднаас орсон.
- Дасгалжуулагч Шин Тэ Ёнг урьдчилсан шатанд багаа удирдан хоёр тоглолтод оролцохдоо хоёуланд нь 0-0 харьцаатай тэнцсэн.
Л.Анхбаяр