Өнгөрсөн Даваа гараг буюу зургаадугаар сарын 11-нээс Монсудар хэвлэлийн газар тасралтгүй 10 орчим жил зохион байгуулж байгаа Соён гэгээрлийн өдрүүдээ эхлүүллээ.
Жил бүр нийгэм рүү хандсан сэдэв, агуулгуудыг олон нийтийн сонорт хүргэж, шинэ зохиол бүтээлийг уншигчдад танилцуулдаг тус арга хэмжээний нээлт энэ жил “Неолиберализм ба МОНГОЛ” хэлэлцүүлгээр эхэлсэн бол Интерном номын дэлгүүрт өдөр бүр лекц, хэлэлцүүлэг, номын нээлтээр үргэлжилсэн юм.
06.11-ны 09:00 цаг. “ШУДАРГА ЁСЫГ ЭРХЭМЛЭХ НЬ” СЕМИНАР
Соён гэгээрлийн өдрүүдийн хөтөлбөрт багтсан хамгийн эхний хэлэлцүүлэг Удирдлагын академид боллоо. “Шударга ёсыг эрхэмлэх нь” сэдэвт уг арга хэмжээг Монсудар хэвлэлийн газар, Удирдлагын академи хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел урилгаар оролцож “Улс төр бол мэргэжил” сэдвээр лекц уншсан бол Удирдлагын академийн багш Др Д.Сүнжид "Шударга ёсыг эрхэмлэх", Др Б.Хэрлэн "Үнэт зүйлсийн өөрчлөлт, хувьсал" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Мөн Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат “Монсудар Нийгмийн ухаан” цувралыг гаргах болсон шаардлага, ач холбогдлын талаар танилцуулга хийсэн юм.
06/11-ны 11:00 цаг. “Неолиберализм ба МОНГОЛ”
Соён гэгээрлийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээ “Неолиберализм ба МОНГОЛ” хэлэлцүүлэг байв. Хэлэлцүүлгийн эхэнд зохион байгуулагчдийн зүгээс неолиберализм болон улс төр, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг, байр сууриа илэрхийлдэг, нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг бүхий л хүмүүст урилга хүргүүлснийг дурдаад, энэ сэдвийн хүрээнд яригдах асуудлуудыг ерөнхийлөн танилцуулсан юм.
Мөн хэлэлцүүлгийг нээж Монсудар хэвлэлийн газрын орчуулагч Б.Дөлгөөн тус хэвлэлийн газраас эрхлэн гаргасан өнөө цагийн Францын хамгийн алдартай зохиолч Мишель Уэльбекийн “Тулаан талбарын тэлэлт” зохиолын талаар товч танилцуулга хийсэн юм. Яагаад уг зохиолыг сонгосон тухай дурдахдаа: “Тулаан талбарын тэлэлт” зохиол улс төр эдийн засгийн үзэл онол хувь хүний амьдрал, харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? гэдгийг уран зохиолын аргаар маш хурцаар илэрхийлснээрээ онцгой. Ялангуяа неолиберализм өнөөгийн бидний нийгмийн харилцаанд ямар байр суурь эзэлдэг болсон бэ? гэдгийг уран зохиолоор дамжуулан бидэнд маш ойлгомжтойгоор үзүүлсэн хэмээсэн юм. Хэлэлцүүлгийн зочдоор:
- Эдийн засагч Х. Батсуурь
- Реалполитик судлаач Д. Болорболд
- МУИС, Улс төрийн тэнхимийн багш н.Өлзийсайхан
- ХУИС, ОУ-ын харилцааны багш П. Мягмардорж
- Улс төрийн эдийн засаг, хөгжлийн бодлого судлаач Ж. Санчир
- Эдийн засагч, “Социалист хөгжил” номын зохиогч А. Болор-Эрдэнэ
- Олон улсын тоймч Т.Гантулга нар оролцож өөр өөрсдийн байр сууриа илэрхийлснийг GoGo.mn шууд дамжуулсан юм.
06/11-ны 15:00 цаг.
“МОНГОЛЧУУД: ТАЛЫН НҮҮДЭЛЧДИЙН УЛАМЖЛАЛ”, “САПИЕНС: ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТОВЧ ТҮҮХ” НОМУУДЫН НЭЭЛТ
"Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал" ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монголчууд” түүхэн зурагт цувралын эртний түүхийн үеийг өгүүлсэн боть болж буй ажээ.
Уг номонд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн чулуун зэвсгийн үеэс XII зуун буюу Их Монгол Улс байгуулагдахын өмнөх хүртэлх цаг үеийн түүхийг зургаар өгүүлсэн. Ингэхдээ түүх, археологийн дурсгалууд, хөрш зэргэлдээ улс орны сурвалжууд дээр голчлон төвлөрсөн байна.
Номын ерөнхий редактораар МУИС-ийн багш У.Эрдэнэбат ажилласан бол МУИС, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран бичжээ.
Харин “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” номын хувьд хүн төрөлхтний түүхийг энгийн боловч сонирхолтойгоор бичсэн мөн олон улс оронд бэстселлер болж өдгөө 50 гаруй хэлээр орчуулагдаад байгааг дурдсан юм.
Мөн Монсудар хэвлэлийн газар энэ номын зохиогч Юваль Ной Хараригийн хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлэх бас нэгэн бэстселлер бүтээлийг удахгүй монгол хэлнээ орчуулан гаргах гэж буйгаа ч энэ үеэр дурдсан юм.
06/12-ны 11:00 цаг. “ПУТИН: ТӨРИЙН ХЭРГИЙГ ДЭРГЭДЭЭС НЬ АЖИХУЙ” НОМЫН НЭЭЛТ
Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд нээлтээ хийн уншигчдад хүрч буй уг номыг ахмад дипломатч, орчуулагч Д.Моононцагаан орчуулсан ажээ. Д.Моононцагааны хувьд урьд нь Монсудар хэвлэлийн газартай хамтран “Оросын түүх”, “Хятад дэлхийн гүрэн эргэн ирж байна” зэрэг монголчууд бид хоёр хөршийнхөө тухай танин мэдэхэд чухал ач холбогдолтой номуудыг орчуулж уншигчдад хүргэсний зэрэгцээ өнөөгийн залуучууд мэдээллийн их урсгал дундаас зөв бурууг ялган тунгаахад чухал нэмэр болохуйц “Хүмүүн та юу мэдэж байх, мэдэхгүй байх/ ёстой вэ?” номыг бие даан орчуулж гаргасан байна.
“Путин: Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй” номын хувьд уг номын зохиогч Хүберт Зайпель бол Путинтэй олон жил ойр дотно ажиллаж, гадаад айлчлал, хэлэлцээр, арга хэмжээнд цуг оролцож түүний тухай хөрөг нэвтрүүлэг ч мөн бүтээж байсан нэгэн ажээ. Энэ номондоо тэрэрэ барууныхны хувьд үргэлж сөрөг талын баатар байсаар ирсэн Владимир Путин хэмээх бодгаль, түүний амьдрал үйл, тушаал шийдвэрийн талаар олон жилийн турш хийсэн судалгааныхаа үр дүнг аль нэг талыг барилгүйгээр ил тод бичжээ.
06/12-ны 14:00 цаг. ФИЛОСОФИЧ С.МОЛОР-ЭРДЭНЭ “НЕОЛИБЕРАЛИЗМ ЛЕКЦ, ЯРИЛЦЛАГА”
Неолиберализмын тухай сэдвийг үргэлжлүүлэн мөн Монгол орон орчин үеэс бүрэн татгалзаж 100 жилийн өмнөх оюуны төлөвт орж боловсрол хэрхэн устаж буй тухай, эрх чөлөөний тухай, хэлний тухай зэрэг сэдвүүдээр лекц уншиж, оролцогчдын асуултанд хариулсан юм. Бүрэн эхээр нь ЭНД -ээс үзэх боломжтой.
06/12-ны 18:00 цаг. “BOOK QUIZ”
Анх удаа уран зохиол сонирхогчид, уншигчдын дунд Оросын уран зохиолын алтан үе сэдвийн хүрээнд Book quiz зохион байгуулагдсан юм.
Book quiz асуулт хариултын тэмцээн нийт дөрвөн үе шаттайгаар явагдсан бөгөөд оролцогчид мэдлэг, ухаанаа сориод зогсохгүй, авьяас чадвараараа өрсөлдөн, дуртай зохиолдоо зориулан шүлэг бичих зэрэг бүтээлч даалгавараар өөрсдийн бүтээлийг ч туурвиад амжсан юм.
Тэмцээнд Idiots, Бид, УЗА, Лицей, Асашорюү Дагвадорж, Гилийн хатан, Crime and Punishment багууд оролцсоноос “Гилийн хатан” баг нэгдүгээр байр эзэлж, “Бид”, “Лицей” багууд удаах байруудад шалгарсан юм.
2018.06.13. НОМЫН НЭЭЛТ
Энэ өдөр буюу 06 сарын 13-нд гурван шинэ номыг уншигчдад танилцуулагдсан юм. Эхний номын нээлт 11:00 цагаас эхэлсэн бөгөөд манай уншигчдын тэр дундаа Японы уран зохиолыг шимтэн сонирхогчдын сайн мэдэх орчуулагч, Япон судлаач О.Жаргалсайханы “Хайрын ааш” хайрын өгүүллэгүүдээс бүтсэн номын нээлт зохион байгуулагдсан юм. Энэ өгүүллэгийн түүвэрт Япон төдийгүй дэлхийд алдартай зохиолчид болох Акүтагава Рюүносүкэ, Дазай Осамү, Ёокомицү Риичи, Шиба Рёотаро, Үэда Акинари нарын богино өгүүллэгүүд багтсан байна.
Харин 13:00 цагаас Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, орчуулагч, Түүхийн ухааны доктор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин Тойтогийн Төмөрхүлэгийн "Бага орны дотоод зовлон" номын нээлт танилцуулга боллоо.
Орчуулагч Т.Төмөрхүлэг саяхан Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүндэт легионы одонгоор шагнагдсан билээ. Мөн тэрээр Ш.Монтескье "Хуулийн амин сүнс", Гийом Де Рубрук "Монголын эзэнт гүрэнд зорчсон нь", Антуан де Сэнт-Эксюпери "Хүний орчлон", "Бяцхан хунтайж" зэрэг дэлхийд алдартай зохиолуудыг орчуулан монгол уншигчдад хүргэсэн ажээ.
Энэ өдөр танилцуулсан "Бага орны дотоод зовлон" номонд зохиогч Т.Төмөрхүлэг өөрийн амьдралд тохиолдсон үнэн бодит явдал, түүнчлэн сонссон дуулсан, харж ажигласан, эрэгцүүлж бодсон бүхнээ нэгтгэн амьдарч буй нийгмийнхээ үнэн дүр зургийг буулгахыг хичээн өгүүлсэн тухайгаа дурдаж байлаа.
Мөн өдрийн 15:00 цагаас Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Академич Л.Дашнямын "Сүүлт хорвоо" номын нээлт танилцуулга болсон юм. Нээлтийн үеэр академич Л.Дашням өөрийн зохиол бүтээлүүдийн тухай товч танилцуулснаас гадна “Сүүлт хорвоо” номын анхны уншигч болох орчуулагч Д.Цахилгаан өөрийн сэтгэгдэлээ хуваалцсан юм.
Уг ном нь захидалаар бичигдсэн зохиомжтой төдийгүй гол дүрийн баатар нь ямар ч хариу ирээгүй ч үргэлжлүүлэн бичсээр байснаараа сонирхолтой ажээ. Мөн зохиолын гол баатар буюу захидалын эздээр дамжуулан тухайн үеийн аж амьдралыг тольдох боломжтой ажээ.
06/14-ны 11:00 цаг. “ХҮҮХЭД НАС ЖАРГАЛ ДҮҮРЭН ӨНГӨРДӨГ ГЭВЭЛ ХУДАЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Энэ өдөр хүүхэд болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулагдсан 3 үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм. Эхний үйл ажиллагаа нь “Хүүхэд нас жаргал дүүрэн өнгөрдөг гэвэл худал" хэлэлцүүлэг байлаа. Энэ хэлэлцүүлгээр бага нас бол идэх, тоглох, унтахаас өөрийг мэдэхгүй, юу ч ойлгохгүй жаргалтай үе хэмээн биднийг андуурч явах зуур хүүхэд бүхнийг танин мэдэж, ойлгож, ой ухаандаа хадгалж, ирээдүйд ямар хүн болох суурь нь тавигдаж байдаг.
Хамгийн чухал энэ насанд нь хамт байхаас төвөгшөөж, чихэр, тоглоомоор эрхлүүлэн утас, зурагтаар саатуулж өнгөрөөчхөөд сургуульд ормогц нь гэнэтхэн л ном уншуулж, бүхнийг сургах гэж улайрцгаадаг эцэг эхчүүдийн алдааны тухай болоод эцэг эхчүүд хүүхдэдээ аз жаргал бялхаж, цэцэг навч, эрвээхий, сайн сайхнаар дүүрсэн ном л авч өгөх гэдэг гэвч амьдралаас хол гоёчилсон ийм ертөнц, хаа ч байдаггүй үлгэр жишээ сайн хүүхдүүд гардаг үлгэр түр саатуулахаас биш, жинхэнэ үр дүнд хүргэж чаддаггүй.
Эцэг эхчүүд хүүхэддээ бодит зүйлсийг харуулж, жинхэнэ амьдралыг тайлбарлаж өгөхөөс зугтаснаар ямар үр дүнд хүргэдэг вэ? зэрэг сэдвээр ярилцсан юм.
06/14-ны 15:00 цаг "НАЙЗ НӨХӨРЛӨЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО" ӨСВӨР НАСНЫХАНД ЗОРИУЛСАН ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА
Өсвөр нас бол сэтгэлзүйн хувьд хамгийн тогтворгүй, уурлах, баярлах зэргээр сэтгэл хөдлөл хамгийн тодоор илэрдэг. Эмзэг, мэдрэмтгий, орхигдсон мэтээр өөрийгөө төсөөлөх нь тэдний хувьд нийтлэг үзэгдэл. Энэ үед хүүхдүүд эцэг, эхээс илүү найз, нөхдийн харилцааг илүүд үздэг.
Сэтгэл зүй болоод бие физиологийн хувьд хүүхэд наснаас том хүн болж буй шилжилтийн үе байдаг. Мөн өсвөр насныхан бусдыг болон өөрийгөө танин мэдэхээс үүдэлтэй гүн хямралд ордог аж. Эдгээр болон өсвөр насныхан, эцэг эхчүүдийн дунд гардаг үл ойлголцол, найз нөхөрлөл зэргийн тухай ярилцсан юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
06/15-ны 14:00 цаг. "БИДНИЙ МЭДЭХГҮЙ ТӨР"
Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд Монсудар хэвлэлийн газар, Номтой өглөө номын клубтэй хамтран “Бидний мэдэхгүй төр” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгээр төрийн тухай бидний мэддэг хийгээд мэддэггүй, мэддэггүй учраас маш олон яриа, сэдэв мухардалд хүрдэг суурь ойлголтуудыг задалж ярилцсан юм.
Бусад
“УТГА ЗОХИОЛЫН ШҮҮМЖ”
Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд утга зохиолын шүүмжийн ач холбогдолыг олон нийтэд таниулах, мэргэжлийн судлаачид, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор шүүмж хэрхэн бичих талаар хялбаршуулсан нийтлэл хүргэлээ. Мөн утга зохиол судлал, шүүмжийн чиглэлээр идвэхитэй ажиллаж байгаа судлаачдаас 10 ижил асуултанд хариулт аван цувралаар хүргэж байна. Цуврал нийтлэлийг ЭНД дарж үзэх боломжтой.
Энэхүү цуврал ярилцлагууд уншигчдад уран зохиолын судалгааны бүтээлүүдтэй танилцах, аливаа ном бүтээлийг зөв шүүн тунгаахад тусална гэдэгт найдаж байна.
“ЗУРАГТ НОМ УНШИХЫН ЭХЛЭЛ” FB LIVE
Хүүхэд үсэг сурсан цагаас уншиж эхэлдэггүй, уншиж сурахын суурь нь зурагт ном үзэхээс эхэлдэг мөн ном уншаад ойлгох, уншсан номоо ярилцахын суурь ч энд хамаатай тухай сэдвээр Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцийн ахлах зураач Б.Төрмөнх Интерном номын дэлгүүрийн FB хуудсаар дамжуулан live хийж эцэг, эхчүүдэд зөвлөмж хүргэсэн юм. Бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.