GoGo мэдээний агентлаг та бүхэнд 100 гаруй жилийн өмнө баригдсан Богд хааны долоон сүм, өвлийн ордноос бүрдэх Богд хааны ордон музейг танилцуулж байна. Ганц хадаас ашиглалгүй барьсан Амгалан Энхийн хаалганаас эхлээд Монголын сүүлчийн эзэн хааны эдэлж, хэрэглэж байсан олон зүйлс энэ музейд бий.
Хэрвээ та гар утас, таблет дээрээс үзэж байгаа бол бичлэг рүү ороод баруун дээд буланд байрлах тэмдэг дээр дарж Desktop гэснийг сонгоорой. Ингэснээр бичлэг YOUTUBE аппликейшн дээр тоглож та 360 хэмээр харж чадна. Харин суурин болон зөөврийн компьютер ашиглаж буй хэрэглэгчид хулганаараа зөөж бичлэгийг үзээрэй.
Наймдугаар Богд сонин хачин, ховор живэр зүйлсийг үнэ хайрлахгүй авч цуглуулдаг нэгэн байсан гэх бөгөөд автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утаснаас эхлээд Гималайн баавгай, Энэтхэгийн могой тэр ч бүү хэл заан хүртэл тэжээж байсан гэдэг.
Монгол улсын төлөөлөгчид 1912 онд Орост анхны албан ёсны айлчлалаар очихдоо 22 мянган рублиэр бага биетэй бор заан худалдан авч байжээ. Зааныг 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл вагон болон хөлөөр нь явуулсаар найман сарын дараа Хиагтад авч ирсэн аж.
Дахин гурван сар хөтөлж, туусаар Нийслэл хүрээнд авч ирж, Богд хаанд өргөн барьжээ. Зааныг өдөрт 21 ширхэг мантуу, 2 жин шар тос, гурван шанага улаан чавгаар тэжээдэг байсан бөгөөд 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр зааныг харж, хандах хүн байхгүй болж улмаар 1926 оны үед заан үхсэн гэдэг.