АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 69 нас хүрлээ. Ерөнхийлөгчийн сонгуулиас 14 хоногийн өмнө төрсөн өдөр нь болж байгаатай холбогдуулан тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа хүүхэд насны зургаа байршуулж, "Ирээдүйн Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэе" гэж сэтгэгдэл бичжээ.
Хиллари Дайан Родэм Клинтон 1947 оны аравдугаар сарын 26-нд Чикаго хотод төржээ. Х.Клинтон хүүхэд байхаасаа л сургууль олон нийтийн ажилд хамрагдан, сүмд явж, спортоор хичээллэх дуртай, идэвх санаачилга өндөр нэгэн байв. Одон оронч болох багын мөрөөдөл нь түүнийг НАСА руу хөтөлсөн ч "Манайх эмэгтэй хүн авдаггүй" гэсэн тайлбар сонсож, буцсан удаатай. Тэрбээр коллежийн оюутны холбооны тэргүүн байхдаа Вьетнамын дайны эсрэг тэмцэж байв.
1969 онд коллежийн шилдэг оюутан болоход илтгэл тавих үүрэг ногдсоны дагуу бичсэн зүйл нь Life сэтгүүлд нийтлэгдэж байжээ. Хиллари Йелийн хуулийн дээд сургуульд суралцаж байх үедээ Ардчилсан намыг сонгосон бөгөөд үлгэр жишээ, хичээнгүй оюутан байлаа.
Х.Клинтон нэг удаа сургуулийнхаа номын санд сууж байхдаа өөрийг нь оюутан залуу нүд салгалгүй ширтээд буйг анзаарчээ. Хиллари тэвчээр алдан "Та гөлрөхөө болихгүй бол би буруу хараад сууна шүү. Эсвэл та надтай танилцахыг хүсээ юу. Намайг Хиллари Родхам гэдэг" гэжээ. Хариулж чадахгүй нэрээ мартсан тэр залуу бол Билл Клинтон байлаа.
Билл, Хиллари хоёр ганц охинтой. 26 настай Челси Клинтон Стэнфордын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэж, Оксфордын их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Өдгөө ээжийнхээ сонгуулийн кампанит ажилд тусалж байгаа гэнэ.
Хиллари Нью-Йоркоос сонгогдсон сенатаар ажиллаж, АНУ-ын Тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга, Арканзасын тэргүүн хатагтай ч болж байсан хүчирхэг эмэгтэй.
Эх сурвалж: ВВС