Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан экзит полын санал асуулгаар хоёрдугаар шатны санал хураалтанд нэр дэвшигч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт Үндэсний фронтын намын тэргүүн Марин Ле Пен нар тунаж үлдэх магадлалтай байна.
Санал авах байрнаас гарах иргэдийн дунд явуулсан зарим судалгааны үр дүнд Макрон саналын 24, Ле Пен 22 хувийг авсан гэх дүгнэлт гарчээ.
Мөн тус судалгаагаар хэт зүүний үзэлт нэр дэвшигч Жан Люк Меланшон болон Бүгд найрамдахчууд намын гишүүн Франсуа Фийон нар тус бүр 19 хувийн санал авсан байна.
Өнгөрсөн пүрэв гарагт болсон халдлагатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль өндөр хамгаалалт дор явагджээ. Аюулгүй байдлыг хангахаар 50 мянган цагдаа, 7000 мянга гаруй цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн суудлын төлөө 11 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэдний дунд хэт зүүний төдийгүй хэт барууны үзэлт улс төрийн хүчний дөрвөн гол өрсөлдөгч байгаа аж.
Урьдчилан таамаглаж буйгаар тэдний хэн нь ч 50-иас дээш хувийн санал авах боломжгүй тул ирэх тавдугаар сарын 7-ны өдөр төлөвлөж буй хоёрдугаар шатны санал хураалтаар тодрох гэнэ. Тус санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх гэнэ.
Санал хураах байрууд орон нутгийн цагаар өглөө 08:00 цагт онгойж 20:00 цагт хаалгаа барьжээ. Францын зарим нутаг дэвсгэрт бямба гарагт санал хураалт эхэлсэн байна.