Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг. Тэдэнд алт, мөнгөн Меркури бурхны хөшөөг гардуулдаг юм. Меркури нь Ромын эртний бурхдын нэг бөгөөд худалдаа, ашиг орлого, аз хийморийн бурхан аж.
Энэ жилийн “ENTREPRENEUR-2016” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 20 дахь жилдээ болсон ёслолын ажиллагааны зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ололт амжилтыг дүгнэн, тэднийг дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах юм. Оны онцлох 10 аж ахуй нэгж, онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулдаг. Ингээд энэ оны алт, мөнгөн Меркуригийн эздийг танилцуулъя.
Гранпри шагналыг “Өгөөж Чихэр боов” ХХК хүртсэн бол оны онцлох ААН-үүдээр “АПУ Трейдинг”, “Бишрэлт холдинг”, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, “М Си Эс Кока Кола”, “Мобиком Корпораци”, “Монцемент Билдинг Материалс”, “Номин Холдинг”, “Скайтел”, “Сүү”, “ТЭСО” компаниуд шалгарлаа.
Орон нутгаас ирсэн "Өег Гурил" дотоодын ханган нийлүүлэгчээр шалгарсан бол "Ган хийц" ХК олон улсын шагнал хүртсэн онцлогтой "Энтрепренер" боллоо.
“Greenpreneur-2016” гэсэн “онцгой” номинацийн эздээр цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч “М Си Эс Кока Кола”, байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч “Номин Констракшн Девелопмент”, байгалийг нөхөн сэргээгчээр “Уул уурхайн Үндэсний Олборлогч” ХХК, Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Ган хийц”, “Хатан сүйх импекс” компаниуд тодорлоо.