Нийслэлийн Хот тохижилтын газраас аж ахуйн нэгжүүдэд гаднах орчноо цэвэрлэж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад идэвхитэй оролцохыг уриалсан мэдэгдэл хүргүүлжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг.
Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн цэцэг зүлэг тарих ажлуудыг хариуцах үүрэгтэй гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.