Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн юм.
Гол зорилго нь уушгины хатгалгаа өвчин, үүнээс сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх юм.
Энэ онд уг өдрийг “АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЦГЭЭЕ-ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА“ уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Уушгины үрэвсэл буюу хатгалгаа дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болдог. Жил бүр 2 сая гаруй хүүхэд уг өвчний улмаас эндэж байна.
Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант нас баралт 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор төрөх тойрны эмгэгийн дараа хоёрдугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлсээр байна.
Иймээс хувь хүн, хамт олон, нийгмийн түвшинд иргэдийн хүүхэд асран хамгаалах эерэг мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, сөрөг зан үйл, хандлагыг аажмаар өөрчлөх, урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн эмгэг тухайлбал уушгины хатгалгаа, суулгалт, осол гэмтэл, нярайн эмгэгээс шалтгаалсан өвчлөл эндэгдлийг бууруулахад чиглэсэн “Хөгжлийн мэдээлэл харилцааны (C4D) стратеги”-ийг боловсруулан, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд ЭМЯ, ЭХЭМҮТ иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сэргийлж болох өвчний нас баралтыг бууруулах зорилготой телевизийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэн, эхний дугаарууд Монголын үндэсний олон нийтийн телевизээр олны хүртээл болсон. Цаашид тогтмол гаргаж, олон нийтэд хүргэх хэрэгцээ шаардлага маш их байна.
Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан Скаймедиа, МҮОНРТ-тэй “Хамтын ажиллагааны санамж бичиг”-г энэ сарын 10-нд зуржээ.
“Эрүүл мэнд-Эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийг доорх сэдвүүдээр бэлтгээд байна.
- Анхны тэврэлт- Шинээр төрсөн нярайд төрөх өрөөнд үзүүлэх анхны тусламж, амлуулалт, нярайн дулааныг хадгалах гм эцэг эхчүүдийн мэдвэл зохих тусламж үйлчилгээний талаарх зөвлөгөө
- Нярайн эрүүл эмгэгийн зааг, шарлалт- Нярайн гадаад орчинд дасан зохицох, шарлалтын талаарх мэдлэг олгох, зөвлөгөө
- Уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлье- Амьсгалын замын эмгэг, уушгины хатгалгаанаас хүүхдээ хэрхэн хамгаалах, сэргийлэх гэрээр эмчлэх талаар зөвлөгөө
- Агаарын бохирдол ба хүүхдийн өвчлөл- Агаарын бохирдлын үед өртөлтийг хэрхэн багасгах, хүүхдээ хэрхэн хамгаалах зөвлөгөө
- Ахуйн осол гэмтлээс сэргийлье- Ахуйн ослоос сэргийлэх, анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж
- Түлэгдэлтээс сэргийлье- Түлэгдэлт энд хүргэж болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх, үзүүлэх анхны тусламжийн талаарх зөвлөгөө
Эцэг, эхчүүд нэвтрүүлгийг тогтмол үзэж, мэдлэг хуримтлуулж, хэрэгжүүлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй хамтран ажилласнаар урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ЭХЭМҮТ-ийн Захиргаа, Сургалт, сурталчилгааны албанаас мэдээллэ.