Фройт Вандер Харст хэмээх энэ эрхэм Монголд 11 дэхь жилдээ амьдарч байна. 2006 оноос эхлэн Улаанбаатар хотод суурьшихаар шийдэж Гандантэгчилэн хийдийн ойролцоо хашаа, байшин худалдаж авчээ.
Өдгөө тэрээр Европын уур амьсгалд тохирсон Монгол гэр үйлдвэрлэж гадагшаа нийлүүлдэг аж.
-Таныг гэрт амьдрах дуртай гэж сонссон?
-Би Нидерландад байхдаа 10 жил гэрт амьдарсан. Бараг л Нидерландад гэрт амьдарсан анхны хүн нь байх. Социализмаас болоод тухайн үед баруун Европт олон гэр байдаггүй байсан.
Учир нь Монголд үйлдвэрлэсэн гэр Нидерландын уур амьсгалд тохиромжгүй. Хүмүүс амьдрах гэж оролддог боловч хоёр юмуу гурван жилийн дараа шантардаг. Ядаж л усны хамгаалалттай болгох гэх мэт засвар их шаарддаг л даа. Би 1997 онд Монгол гэрийг Европын уур амьсгалд тохируулахаар өөрчилж эхэлсэн. Нидерландаас материал авч байгаад эхний гэрээ хийж байлаа. Тэр үеэс хүмүүс Монголд үйлдвэрлэсэн гэр болон Европ уур амьсгалд тохируулан өөрчилсөн гэр хоёрын ялгааг мэдэрч эхэлсэн.
2002 он хүртэл бага багаар өөрчилж, сайжруулсны эцэст Монгол гэрийг Европын уур амьсгалд бүрэн тохиромжтой болгож чадсан. Учир нь Европчуудын амьдралын хэв маяг Монголчуудынхаас өөр шүү дээ. Унтах, хоол хийх, ажиллах гээд бүх зүйл нь өөр. Тиймээс гэрийг тэнд уламжлалт аргаас өөрөөр хэрэглэдэг юм.
Ингээд бид 2006 онд Монгол руу нүүж ирээд үйлдвэрлэлээ эхлэхээр шийдсэн. Бидний захиалгаар гэр үйлдвэрлэх хүмүүс хайсан боловч олдоогүй. Тиймээс бид өөрсдөө хийхээр шийдсэн.
-Монгол гэрт ямар өөрчлөлт оруулж Европын уур амьсгалд тохиромжтой болгосон бэ?
-Эхлээд бид усны хамгаалалттай болгосон. Европ бол чийглэг газар. Жилийн 200 өдөрт бороо ордог. Тэгэхээр чийг агаарт болон хөрсөнд байнга байж байна гэсэн үг. Бороо гэрийг гаднаас нь норгох бол агаарт байдаг чийг гэрийг дотроос нь ч норгож байдаг. Гэрийг байгалийн материалаар хийдэг учир тэр их чийг болон бороонд байгалийн материал нэг их удаан тэсэхгүй. Үсрээд л хоёр юмуу гурван жил л болно.
Тиймээс бид зургаан жилийн турш судалж, хөгжүүлсний үр дүнд тэр асуудлыг шийдэж чадсан.
Монголчууд гэрийг нарс болон хар модоор хийдэг. Тооно болон хаалгыг нарсаар унь, хана зэргийг хар модоор хийдэг юм. Бид үйлдвэрлэлдээ нарс хэрэглэхээ болиод зөвхөн сайн чанарын хар мод хэрэглэдэг болсон. Нарсаар хийсэн гэр Европт хоёр юмуу гурван жил л тэсдэг. Харин хар модоор хийсэн гэр 15-аас 20-н жилийн туршид ямар ч асуудалгүй байсан. Энэ бидний олж нээсэн хамгийн том өөрчлөлт.
Бид Монгол үйлдвэрүүдийг тооно болон хаалгыг хар модоор хийгээд өгөөч гэсэн хүсэлт тавихад татгалзсан. Учир нь тэдний машины хүчин чадал хүрдэггүй юм билээ. Хар мод зүсэхэд их хатуу л даа.
Мөн дараагийн том өөрчлөлт нь Монголчууд хананы үдээс болон гэрийн бүслүүрийг дээс томж хийдэг. Энэ нь Европын чийглэг уур амьсгалд зохимжгүй байсан. Тиймээс бид өөр материалаар сольсон.

Монголчууд гэрийн цагаан бүрээсийг хямд полиэфирээр хийдэг. Тиймээс эдэлгээ даадаггүй сул талтай. Бид 9-өөс 10-н жилийн эдэлгээ даах Германы сайн чанарын даавуугаар цагаан бүрээсээ хийдэг мөн доор нь ус нэвтэрдэггүй бэрзэнт дэвсдэг юм. Бэрзэнтээ Шотландаас оруулж ирдэг.
Цаваг болон хөшигний материалыг Туркменистанаас авдаг. Харин эсгийгээ Эрдэнэт хивсээс авдаг. Зөвхөн тэндхийн эсгий л үнэргүй байдаг юм.
Мөн хаалга, тооны шилийг чанартай, хагардаггүй, сум нэвтэрдэггүй материалаар хийдэг.
Ер нь Монголд гэрийн асар том үйлдвэрлэл бий. Танай гэрийн ямар нэг юм муудлаа гэхэд Нарантуулаас шинийг авчихна. Харин Европт тийм биш. Тийм учраас Европчууд чанартай буюу дор хаяж 9-өөс 10-н жилийн эдэлгээ даах гэрийг өндөр үнээр худалдаж авдаг. Тиймээс бид худалдан авагчдынхаа шаардлагад нийцсэн чанартай гэр нийлүүлэхээр ажилладаг юм.
-Захиалагчдаа яаж олдог юм бэ?
-Нидерландад намайг гэрт амьдрах 10 жилийн хугацаанд хүмүүс ирж сонирхдог байсан. Мөн Монголд жуулчны баазад ирээд гэрт буудалласан хүмүүс өөртөө нэгийг авмаар байна гэдэг.
Бид гэрээ Европ, Хойд Америк мөн бусад орон руу зардаг. Манай худалдан авагчдын тал нь Нидерланд, Герман, Франц, Америк мөн Австралийн хөдөө буюу байгальтайгаа ойр амьдардаг хүмүүс байдаг. Гэхдээ тэд малчин биш л дээ.
Харин 25 хувь нь Европт амралтын газар ажиллуулдаг хүмүүс. Европын амралтын газрууд Монгол гэрийг үйлчлүүлэгчиддээ санал болгодог болсон.
Мөн үлдсэн 25 хувь нь гэрийг йогийн нэмэлт өрөө болгон ашиглах зорилгоор хувийн сууцныхаа хажууд барьдаг. Тэдгээр хүмүүс дугуй хэлбэр болон хөрсөн дээр барих боломжтой байдалд нь дуртай байдаг. Өөрөөр хэлбэл йогийг байгальд хийх дуртай гэх үү дээ.
-Жирийн Монгол гэрүүд 1.6-аас 2 сая төгрөгийн хооронд худалдаалагддаг. Та гэрээ хэдэн төгрөгөөр зарж, борлуулдаг вэ?
-Гадагш явуулахад бэлэн болгож багласан таван ханатай гэр 8-9 сая төгрөгийн үнэтэй.
Бид гэрээ Монголд зардаггүй зөвхөн гадагшаа гаргаж зардаг. Учир нь бидний үйлдвэрлэсэн гэр усны хамгаалалттай мөн Монголд зарж байгаа гэрээс дөрөв дахин их үнэтэй.
-Жилд хэчнээн гэр үйлдвэрлэдэг вэ?
-Одоо бол Европт байдаг гэрийн тоо 1000 хүртэл өссөн. Би ойролцоогоор 200-г нь л нийлүүлсэн байх. Бид олон тооны гэр үйлдвэрлэхээс илүү чанартай гэр хийхийг эрхэмлэдэг. Тиймээс манай үйлдвэр жилд 20-30 гэр л үйлдвэрлэдэг.
Мөн Монголоос сайн хар мод олох хэцүү. Ой мод багасаж байгаа өнөө үед олон тоогоор гэр үйлдвэрлэх хэрэгтэй юу гэдгийг бодолцох л асуудал.
-Монголд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарсан хамгийн том бэрхшээл юу байв?
-Монголд үйлдвэрлэл эрхлэхэд урт хугацааны төлөвлөгөө шаардлагатай. Мөн жижиг дунд үйлдвэр байдаггүй тул жижиг сажиг зүйлсийг өөр улс орнуудаас цуглуулах шаардлагатай болдог. Жишээ нь Хятад руу явж машин техник, Солонгос руу явж сайн чанарын цавуу авч, Орос руу явж шилэн утас зэргийг оруулж ирэх болно. Гэтэл Нидерландад бол шруп зардаг 20 үйлдвэрээс сонголт хийх боломжтой.
Үүний шийдлийг богино хугацаанд гаргах боломжгүй, зүгээр л үйлдвэрүүд бий болтол хүлээх байх л гэж боддог.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.