Эрт дээр үеэс Монгол түмэн Тахиа жилийг сэргэн мандалтын эхлэл хэмээн бэлгэдэж иржээ. Үүнийг зөвхөн Монгол зурхайн ухаанд тэмдэглэн үлдээснээс бус түүхийн зарим үйл явдлаас жишин ойлгож болно. Тухайлбал 1189 оны Шаргачин тахиа жил Хамаг Монгол улс дахин нэгдэж Тэмүүжинг Чингис хаан цол хэргэмд өргөмжилсөн түүхтэй.
Тэгвэл өнөөдөр Юнител групп, ДДэш ТВ компани хамтран Гал Тахиа жилийг угтан бүтээсэн Хамаг Монголын 4 их хүлэг баатар болох Зэв, Сүбээдэй, Боорчи, Мухулай нарын хөрөг зургийг Монгол Цэргийн музейд хүлээлгэн өглөө.
13-р зууны үеийн археологийн олдвор, угсаатан зүйн судалгаа шинжилгээнд үндэслэн тухайн үеийн хаад, ноёдын өмсөж хэрэглэж байсан хөө хуяг дуулга, хувцас хэрэглэлийг хүлэг баатруудын онцлогт таацуулан хөрөг зургийг бүтээжээ.
Тухайлбал Гоо Ван Мухулайг дугуй алтан магнайвчтай болд дуулга, алтан сурвууны халх бүхий хараавч, алтан зүрхэн толь зэрэг өмсгөлтэйгөөр дүрслэн харуулсан нь түүний өндөр дээд ноён хэргэмийг нь тодотгож байгаа юм байна. Харин Сүбээдэй жанжныг хүр хорхойн шүлсээр ээрч хэрсэн бамбай, тэмээн тушиман төмөр ялтас бүхий мөрөвч, ташаавч, хуяг зэрэг уран нарийн хийц бүхий өмсгөлтэйгөөр бүтээсэн нь түүнийг өндөр дээд хэргэмтэй дайнч жанжин байсныг харуулж байгаа ажээ.
З.Баярмагнай Монгол цэргийн музейн захирал, хурандаа
Монгол цэргийн музейн түүхэнд чухал үйл явдал тохиож байна. Бид 13-р зууны нэрт жанжин, баатруудын үйл хэрэг, түүхийг сурталчлан таниулах чиглэлд цаашид олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Зэвсэгт хүчний цэрэг дайчдын түүхийн мэдлэгт энэхүү хүлэг баатруудын зураг чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.
Го.Аким СГЗ, эрдэмтэн, судлаач
Их Монгол улсыг байгуулахад асар том хувь нэмрээ оруулж Чингис хаанд томоор үнэлэгдэж чадсан жанжны тоонд эдгээр 4 хүлэг баатар зүй ёсоор багтдаг. Монголын нууц товчоо болон бусад судар бичиг эдгээр 4 хүлэг баатрын Чингис хаан хэрхэн магтаж, тодорхойлж хэлсэн тухай шүлэг бий. Боорчи Мухулай хоёр бол шилдэг баатраас гадна Чингис хааны 2 сэцэн зөвлөх байсан түүхтэй. Харин Зэв Сүбээдэй нар бол жинхэнэ тулаанч дайнч баатрууд. Чингис хааны хамгийн хүнд хэцүү тулаан бүрт энэ хоёр жанжин манлайлан оролцож үргэлж ялалтаар төгсдөг байсан гэдэг.
Юнител групп олон нийтэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, зар сурталчилгаа явуулах бүртээ залуучууд, олон нийтийг эерэг зан төлөвт уриалсан, түүхийн болон соёлын өвийг сэргээн хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ирснийг уншигчид мэдэх бизээ. Тэгвэл энэ удаад тэд Залуу хойч үеийнхээ түүхийн мэдлэгийг зузаатгах олон нийтийг их түүхээ судлах, бахархах сэдлийг нь бий болгох үүднээс Чингис хааны хүлэг баатруудын дүрийг сэргээн бүтээж олон нийтэд танилцуулж байгаа нь энэ юм.
Дэлхийн соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Юнител групп