АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ОХУ-ын иргэн Евгений Богачевыг барьж өгсөн хүнд гурван сая ам. долларын шагнал амлажээ. Компьютерын гэмт хэрэгтэнд ийм өндөр шагнал амлаж байсан тохиолдол өөр байхгүй бөгөөд хэрвээ Евгений Оросын хилээр гарвал шууд баригдах юм.
Түүнийг бусдын банкны данснаас их хэмжээний мөнгө хулгайлах сүлжээний вирус/GameOver Zeus ботнет/ бүтээсэн хэрэгт буруутгадаг. Өнгөрсөн арван хоёрдугаар сард Обамагийн засгийн газар Евгений болон таван өөр этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон.
Шалтгаан нь дээрх этгээдүүд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцоход тусалсан явдал юм. Гэхдээ эрх баригчид Евгений Богачевыг хориг арга хэмжээ авсан хүмүүсийн жагсаалтад оруулсныгаа ерөнхийлөгчийн сонгууль бус үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотой гэж тайлбарлажээ.
Харин нөгөө талаас ОХУ түүнийг өндрөөр үнэлж байгаа нь зүгээр нэг энгийн гэмт хэрэгтэн биш гэдгийг нь илтгэнэ. Харин ч дэлхийн олон оронд байгаа, хэдэн сая компьютерт вирусээ халдааж, гэр бүлийн зургаас эхлээд хувийн мэдээллийг нь хүртэл харж чаддаг болсон Евгений Богачев Оросын эрх баригчдын хувьд асар том тагнуулын ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн чухал хүн юм.
Ялангуяа Украйн, Сирийн дайнтай холбоотой мэдээллүүдийг Оросын эрх баригчид дуртайяа цуглуулна. Түүнчлэн АНУ-ын эсрэг тагнуулын ажиллагаа явуулах сонирхол байгаа гэдгийг нь Холбооны мөрдөх товчоо тогтоожээ.
Жишээлбэл вирус халдварласан компьютерууд дээрээс “Маш нууц”, “Батлан хамгаалах яам” гэсэн түлхүүр үгсээр хайлт хийж байсан аж.
Богачевыг Оросын эрх баригчдад тусалж, хариуд нь төрийн хамгаалалтад орсон гэдгийг илтгэх хэд хэдэн баримт бий. Наад зах нь өдгөө 33 настай Евгений Богачев Хар тэнгисийн ойролцоох Анапа хотод өөрийн нэрээр, эрэг дээрх тансаг харшдаа амьдардаг.
Түүнчлэн Москвад мөн хувийн орон сууц бий гэж үздэг бөгөөд Европ даяар тансаг автомашины цуглуулгатай, хувийн хөлөг онгоцтой. Банкны луйврын хэргээр Кентаки дахь холбооны шоронд ял эдэлж буй Оросын хакер Александр Панин “Богачев Америкчуудад баригдахгүйн тулд үргэлж зугтаж явснаас залхаж, гэр бүлийнхэндээ хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаа талаараа гомдоллодог” гэжээ.
Түүнийг эхнэр, хоёр хүүхэдтэй гэдгээс өөр хувийн амьдралынх нь талаар хангалттай мэдээлэл байхгүй. Slavik, Lucky12345 зэрэг нэрээр ажилладаг Богачевын ойрын түншүүд нь түүнтэй уулзаж ч үзээгүй, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байх тохиолдол олон гарч байжээ.
Холбооны мөрдөх товчооны зөвлөх Кейт Муларски 2014 онд “Богачев хэтэрхий хянуур, болгоомжтой хүн учраас хэнд ч итгэдэггүй” гэсэн юм. ОХУ-ын эрх баригчид Богачевыг Оросын нутаг дэвсгэрт ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учраас баривчлах боломжгүй гэж удаа дараа мэдэгдэж байв.
Үүнээс харахад Украйны хямралын үеэр, Сирийн иргэний дайнтай холбоотойгоор ОХУ-д их хэмжээний мэдээлэл олж өгсөн, олон сая компьютерыг хакердах ажлаас нь чөлөөлсөн Богачев өнөөдөр Оросын хамгийн үнэ цэнэтэй “хөрөнгө” болжээ.
Эх сурвалж: NYTimes