Эртний Грекийн нэрт зохиолч Софоклын "Эдип" жүжгийг энэ сарын 11, 12-нд 18:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.
Эдип жүжгийн зохиолыг манай эриний өмнөх 400 гаруй жилийн өмнө бичсэн бөгөөд өдгөө 3000 жил өнгөрсөн ч энэ жүжигт хандаж байгаа дэлхийн театрын хандлага өөрчлөгдөхгүй байгаа нь уран бүтээлчид, судлаачид төдийгүй үзэгчдийг гайхан бишрүүлж, тэдний хүлээж байдаг уран бүтээл болсон байна.
Тус жүжгийг хамгийн анх УДЭТ-ын тайзнаа 1972 онд Оросын бага театрын найруулагч В.М.Бейлис найруулан тавьжээ. Тэр үед Эдип хаанд ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Г.Гомбосүрэн тоглож байсан бол энэ удаад "Эдип" хааны дүрийг "Харц хатан" жүжгийн гол дүр болох агь ноёны дүрээр бид бүхэнд танил болсон залуу жүжигчин Ц.Цэрэнболд амилуулсан байна.
Мөн найруулагчаар "Намайг битгий уучил", "Зуны шөнийн зүүд", "Үнсгэлжин", "Чиний эхнэр минийх", "Амьдрал чиний төлөө", "Дурлахгүйгээр үнсэлцье" жүжгүүдээр нь та бидний сайн мэдэх СТА.Ч.Түвшин ажиллажээ.
Жүжгийг:
Эртний Грек хэлнээс орчуулсан С.Шервинский
Монгол хэлнээ орчуулсан Төрийн соёрхолт, Ардын жүжигчин,эрдэмтэн зохиолч Э.Оюун
Хөгжмийн зохиолч: УГЗ.Г.Алтанхуяг
Тайзны зураач: А.Одонцэцэг
Хувцасны зураач: Б.Лхамаа
Конструктор зураач: СТА Н.Батбилэг
Туслах найруулагч: Э.Батхүү
Жүжгийн ерөнхий менежер: Б.Гэрэл
Менежер О.Алтансарнай, Б.Нямсүрэн
Дүрүүдэд
Эдип хаан - Ц.Цэрэнболд
Иокаста - МУГЖ.С.Сарантуяа
Креонт - Д.Баттөмөр
Тиресий - АЖ П.Цэрэндагва
Мэдээч - МУГЖ, СТА С.Дамдин
Хоньчин - СТА Ж.Пүрэвдорж
Түшмэл - МУГЖ Б.Жаргалсайхан, СТА М.Түвшинхүү
Иокастагийн зарц - СТА Б.Нармандах, СТА Ц.Баясгалан
УДЭТеатрын бусад уран бүтээлчид
Найруулагч Ч.Түвшин нь энэхүү эмгэнэлт жүжгийг өөдрөг гэгээтэй талаас нь тавихыг зорьсон бөгөөд жүжгийн үйл явц процесс, зөрчил нь аль ч цаг үед байдаг үзэгдэл юм. Алдартай уран бүтээлчид Эдипээс бүтээлийн ундаргаа авсан байдаг. Энд Төрт ёс, Анагаах ухаан, Цэргийн, Угсаатны зүй зэрэг олон асуудал хөндөгддөг. Уг жүжгийн дотоод өгүүлэмж нь хүнийг цочирдуулмаар сургамжтай үйл явдлаар өрнөдөг юм. Үе үеийн уран бүтээлчдийн чадал чансааг сорьсон энэ жүжгийг бид гэж ярьдаг хүн цөөн болсон өнөө үед хүн өөрөө өөртөө үйлчлэх үү, бусдын төлөө үйлчлэх үү гэдэг асуудлыг хөндөх гэж оролдсон. Эдип өөрийгөө таньж чадсан, ариусан гэгээрч чадсан, бусдыг ойлгож чадсанаараа гайхалтай сургамжтай юм.
Энэ жүжгийн тайз засал, хувцаслалтын хувьд үндэсний зан заншил, хэв загварыг барьж хийсэн нь үзэгчдийн сонирхлыг татсан өвөрмөц шийдэлтэй болжээ. Жүжгийн дууллын үгийг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн зохиож, хөгжмийг УГЗ Г.Алтанхуяг бичиж, жүжгийн дууллыг ДБЭТеатрын найрал дуучид дуулж, хөгжмийг Улсын филармонийн хөгжимчид тоглосон юм.
Тасалбарыг easyticket.mn, ticket.mn, УДЭТ-ын билетийн касс
ЭНГИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ:
10.000₮, 15.000₮, 20.000₮, 25.000₮, 30.000₮
СОНГОДОГ БАГЦ ТАСАЛБАРЫН ҮНЭ:
5 жүжиг-60.000₮, 3 жүжиг-45,000₮ /ЭХНИЙ 100 ҮЗЭГЧДЭД/