Монголын үндэсний супер лигийн I тойргийн тоглолтууд өндөрлөх шатандаа ороод байна.
Өнгөрсөн баасан гарагт "Мон Алтиус Смарт" баг тойргийн сүүлийн тоглолтоо "Их өргөө Аравтууд" багийн эсрэг хийж 108:96-аар тав дахь хожлоо байгуулан хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Уг тоглолтонд А.Гансүх гэмтлийн улмаасхоёр дахь тоглолтоо өнжсөн ч багийн залуус тун сайн тоглолтоо үзүүлсэн.
Тэднээс Б.Дархантөгс 33 оноо бөмбөг таслалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн сүүлийн мөчид тун сайн хамгаалалт хийсэн юм.
Andre Brown 20 оноо, 14 самбараас бөмбөг авалт Kashif Watson 14 оноо 7 оновчтой дамжуулал, Б.Даваажав 20 оноогоор тус тус багтаа гүйцэтгэж хожил байгууллаа.
Харин "Баянзүрх Их Өргөө Аравтууд" багаас Д.Мөнхтүвшин сайн тоглолтоо үргэлжлүүлэн 30 оноо 8 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийсэн.
Ш.Сэдбазар 24 оноо 10 самбар, С.Батбямба 22 оноо, С.Өрнүүнбилэг 12 оноо тус тус авсан байна.
Ингэснээр "Их Өргөө Аравтууд" гурван хожил дөрвөн хожигдолтой I тойргийн дуусгаж байгаа бол "Мон Алтиус Смарт" баг таван хожил хоёр хожигдолтой хүснэгтийг одоогоор тэргүүлэн дуусгалаа.