Украины эрчим хүч дамжуулдаг цахилгааны шугамын тулгуурт гэмтэл гарсны улмаас энэ сарын 22-ноос эхлэн тус бүс нутагт цахилгаан эрчим хүч тасарч, 1.6 сая гаруй хүн цахилгаангүй болжээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Крымийн хойгт одоог хүртэл эрчим хүч сэргээгдээгүй. Хойгийн бүс нутгийн эрчим хүчийг сэргээхээр Украин ажиллаж буй юм.
2014 оны гуравдугаар сард Крым ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт нэгдэн орсон ч тус бүс нутгийн цахилгаан эрчим хүчний 70 хувийг Украин хангадаг юм. Ийнхүү Крымийн цахилгаан тасарснаар, бүс нутгийн оршин суугчдын харилцаа холбоо, авто замын гэрэл, худалдааны төв, дэлгүүр, зочид буудал, зарим эмнэлгийн тог бүхэлдээ тасарлаа.
Үүсээд буй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Крымд онцгой байдал зарлаад байгаа юм. Хойгийн иргэд өчигдөр амарсан бол өнөөдрөөс эхлэн ихэнх нь ажилдаа гарчээ.
Харин сургууль цэцэрлэг эрчим хүчний эх үүсвэрээс хамааран ажиллах юм. Цэцэрлэгүүд 4.5 цаг ажиллах бол, сургуулийн нэг хичээлийн цагийг 30 минут, завсарлагааны цагийг 5 минут хүртэл багасгахаар болжээ. Түүнчлэн нэгдүгээр ангийн хүүхдүүдэд долоо хоногийн амралт өгөхөөр болсон байна.
Крымийн эрчим хүчний системийн холбоо одоогийн байдлаар өдөрт 350 МВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм. Харин цахилгаан эрчим хүч хэвийн үед Крымийн хойгийн 900-1100 МВт хүртэлх эрчим хүч ашигладаг байжээ.