"Rio Tinto" групп Австрали дахь "Bengalla" нүүрсний уурхайд эзэмшдэг 40 хувиа "New Hope" корпорацид 606 сая ам.доллараар худалдаж, нүүрсний бизнесээс бүрэн салах эхний алхмаа хийлээ.
"Rio Tinto", "Mitsubishi" тэргүүтэй түншлэл "Hunter" ордод гурван уурхай эзэмшдэг бөгөөд хамгийн жижиг нь "Bengalla" уурхай байжээ. "Rio Tinto"-ийн зүгээс түншлэлийн менежментийн эрхийг гартаа авч бизнесээ худалдахаар зорьж байгааг шинжээчид онцолж байна.
Энэ оны эхэнд "Rio Tinto" групп нүүрсний бизнесээ, зэстэй нийлүүлснээр нүүрснээс татгалзаж байгаагаа зарласан гэж хэлж болно. Үүнээс хойш тус компани Австрали дахь нүүрсний бизнесээ худалдахаар "Glencore", "Shenhua Energy" зэрэг компанитай хэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэх болсон юм.
Одоогоор коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний ханш байж болох доод цэгтээ хүрээд байгаа гэж зарим брокерууд үзэж байна. Тиймээс худалдан авагч талд хамгийн ашигтай үед тооцогдож байгаа ажээ. "Rio Tinto" группийн хувьд өндөр өгөөжтэй төмрийн хүдэр, хөнгөн цагаан болон зэсийн бизнестээ түлхүү анхаарч байна.
Бүтээн байгуулалтын шатандаа яваа хамгийн том төсөл нь "Оюу Толгой" гэж тус группийн зүгээс онцолдог юм.