Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд №1 компани болох РЕ/МАКС-ийн Монгол дахь АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ-ийн ажиллагаа 2015 оны аравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо Шангрилла зочид буудалд боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд оролцохоор дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мэргэшсэн экспертүүд Монголд хүрэлцэн иржээ. Тухайлбал, дэлхийн ТОП 100 үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн нэг, энэ зах зээлд 13 жилийн ажлын туршлага бүхий шинжээч, АНУ дахь RE/MAX LLC төв оффисийн олон улсын хөгжлийн асуудал хариуцсан захирал Нэтэн Брэккэн, Ази Номхон далайн бүсийн үл хөдлөх хөрөнгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн үл хөдлөх хөрөнгийн төвийн захирал, Сингапурын Бүсийн Эзэмшигч Кен Лим нарын хүмүүс байна. “РЕМАКС” нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч олон улсын компани бөгөөд дэлхийн 110 улсад үйл ажиллагаа явуулдаг 7,000 гаруй брокер оффис, 100.000 гаруй агенттай юм.
Харин манайд “РЕМАКС Монголиа” компани нь нээгдсэнээр дэлхийн шилдэг РЕ/МАКС үл хөдлөх хөрөнгийн компанийн 99 дэх салбар оффис болж байна.
Уг компанийн салбар оффис манай улсад албан ёсны эрхтэйгээр нээгдсэнээр олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн томоохон урсгалыг цаг алдалгүй Монголдоо хүлээн авах, Монголоос дэлхийн 110 гаруй улсад үл хөдлөх хөрөнгө зарах, түрээслэх, зуучлах, барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон боломжуудыг нээж өгч байгаа юм.
Мөн олон улсын стандартын дагуу 110 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн реалторуудыг албан ёсны эрхэйгээр бэлтгэн гаргах боломжтой болж байна.
Энэхүү тэмдэглэлт үйл явдлын нээлтийн үйл ажиллагаа 10:30 цагт хэвлэлийн бага хурлаар эхэлсэн бөгөөд 11 цагт “Олон улсын зах зээлд хөл тавих нь” сэдэвт сургалтаар үргэлжилсэн байна. Тус сургалтад дэлхийн шилдэг 100 үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн нэг, АНУ дахь RE/MAXын бүсийн үйл ажиллагаа, хөгжүүлэлт хариуцсан захирал Нэтэн Брэккэн, Азийн үл хөдлөх хөрөнгийн холбооны тэргүүлэгч гишүүн, Реал Центр академийн ерөнхийлөгч, Сингапурын бүсийн эзэмшигч Кен Лим болон Монгол дахь бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал, олон улсын лицензитэй сургагч багш Г.Тэмүүлэн нар Олон улсын, Азийн болон Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээл, түүний хоорондын уялдаа, хамтын ажиллагааны хүрээнд үүсэх том боломжуудын талаар илтгэл тавьсан байна. Энэхүү сургалт, семинарын үйл ажиллагаанд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажилладаг 180 гаруй хүн хамрагдсан юм.
Харин 18 цагаас Шангрилла зочид буудлын хүлээн авалтын танхимд эхэлсэн албан ёсны нээлтийн буюу үдшийн арга хэмжээнд RE/MAX Mongolia болон RE/MAX Singapore оффисууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү гэрээг байгуулснаар Азидаа жишиг болсон Сингапурын үл хөдлөх хөрөнгийн байгууллагуудаас туршлага солилцох, хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын боломжуудыг Монголдоо авчирах томоохон боломж бий болж байгаа юм.
Дашрамд дурдахад РеМакс Сингапурын бүсийн эзэмшигч Кен Лим нь Сингапурын Засгийн газраас итгэмжлэгдсэн, Азийн 10 гаруй улсыг хамарсан Реал Центр сургалтын төвийг үүсгэн байгуулагч бөгөөд жил бүр 70,000 гаруй агентуудыг бэлтгэж Засгийн газрын зөвшөөрөлтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн лицензийг олгодог юм. Мөн шинээр нээгдэж буй RE/MAX Mongolia -ийн 5 брокер оффисуудтай ( Re/Max Best, Re/Max Infinity, Re/Max Central, Re/Max Crystal, Re/Max Partner) гэрээ байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах албан ёсны эрх сертификатыг гардуулсан байна.
RE/MAX-ын Монгол дахь бүсийн эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Үл хөдлөх хөрөнгийн №1 компани RE/MAX -ийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад нэвтэрснээр Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн системийг олон улсад, шинэ түвшинд гаргахаар зорин ажиллаж байгаа бөгөөд Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллаж буй бүх компани, хувь хүмүүсийн өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно хэмээн онцолсон юм.
Харин Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгалмаа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шилдэг технологи, нау хау, хөрөнгө оруулалтын боломж Монгол улсад нэвтэрч буйд таатай байгаагаа илэрхийлэн RE/MAX Монголиа гийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөсөн юм.