Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцуулжээ.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан, шалгаж байгаа учраас тэрээр өнгөрсөн баасан гарагт сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн.
Энэ дагуу өчигдөр захирамж гарган Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцуулсан байна.
Тэрээр өнөөдөр яамны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн захирал, төвүүдийн дарга нартай уулзаж цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл авчээ.
Мөн яам харьяа байгууллагын удирдлагуудад хандан өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулж, сахилга хариуцлага, дэг журмыг өндөр хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.
Тэрбээр “ажлын цаг ашиглалт хүлээсэн үүргээ чанартай цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг та бүгдээсээ шаардах болно. Эрүүл мэндийн салбар бол хамгийн олон хүнтэй өдөр тутамдаа харьцдаг үйлчилгээний салбар. Тиймээс энэ салбарыг олон нийтийн сөрөг шүүмжлэлээс богино хугацаанд гаргаж нэр хүндийг нь өсгөх боломж бий” гэдгийг уулзалтынхаа үеэр онцолжээ.