Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон 264 цэргийн албан хаагч нь Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай MINURCAT энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 2 дугаар ээлжийн энхийг сахиулагчид юм.
Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай MINURCAT энхийг сахиулах ажиллагаа нь 2007 оноос эхэлсэн ба Чад Улсын зүүн хэсэгт төвлөрөөд байгаа дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, бүс нутагт аюулгүй байдлын зохистой орчин бүрдүүлэх зорилготой явагдаж байгаа юм.
Манай цэргийн алба хаагчид энэ удаа ажиллагааны районд умард секторыг бие даан хариуцах бөгөөд өөрийн хариуцлагын бүсэд байгаа дүрвэгсдийн хуаранд НҮБ, Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын өмч, хөрөнгийг хамгаалах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэхээрээ ихээхэн онцлогтой билээ.
Тэрчлэн цэргийн баг анх удаагаа бие дааж хүнс, хүн эмнэлэг, ар талын хангалтыг зохион байгуулах болсон нь манай цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд асар өндөр үүрэг хариуцлагыг хүлээлгэж байна. Чад Улс нь байгаль, цаг агаарын хувьд манай улсаас эрс өөр, хуурай, халуун орны уур амьсгалтай, хоёр улиралтай, хойд талаас цөлийн элсэн шуурга болдог, хойд хэсгээр нам дор газартай, элсэрхэг газар нутагтай учраас цэргийн багийн үүрэг гүйцэтгэгчдээс сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилт, асар их тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвар шаардаж байгаа юм.
Цэргийн багт 34 анги байгуулагаас шалгарсан шилдэг цэргийн албан хаагчид багтсан бөгөөд тэдний 51 хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай цэргийн албан хаагчид багтсан ба цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Л.Гансэлэм томилогдон ахалж яваа юм.
Энхийн үйлст хүчин зүтгэх Монгол салаа тив алгасан алс хол хүний нутагт байлдааны өндөржүүлсэн бэлтгэл сургууль, эр зориг, тэсвэр тэвчээр, цэргийн хэргийн болон мэргэжлийн ур чадвараараа дэлхийд гайхагдаж байгаа цэнхэр дуулгатнуудынхаа залгамж халаа болохоор эдгээр энхийг сахиулагчид өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Чад улсын зүг хүлгийн жолоо зална.
Эдгээр 264 энхийг сахиулагч Чад улсад хүрэлцэн очоод ажил үүргээ хүлээн авсны дараа тус улсад 6 сарын хугацаатай үүрэг гүйцэтгээд ирсэн хурандаа Л.Онцгойбаяр захирагчтай 1 дүгээр ээлжийн цэргийн алба хаагчид өөрийн эх орондоо ирэх юм.
М.Жаргал