Монгол Улсад суугаа Өмнөд Солонгосын ЭСЯ-нд виз мэдүүлэх хүсэлтэй Монгол иргэдийг чирэгдүүлдэг талаар бид мэдээлсэн. Энэ мэдээллийн дагуу тус ЭСЯ-наас визний тогтолцоогоо сайжруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтад оруулахаар болсон билээ.
Тэгвэл өнөөдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн гурван байгууллагын талаар болон виз хүсэхэд гарсан зарим өөрчлөлтийн талаар танилцууллаа.
Юун түрүүнд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь БНСУ-д зорчих хүсэлтэй виз мэдүүлэгч монгол иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс визний тогтолцоог сайжруулах зорилгоор 2011.01.10-ны өдрөөс эхлэн визний материал хүлээн авах ажлыг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүлээж авах тогтолцоог нэвтрүүлэхээр болжээ.
Түүнчлэн цахим хуудсаар БНСУ-д зорчих визний мэдээллийг өргөнөөр танилцуулж, бүрдүүлэх материалыг багасгахаар болсон байна.
Иргэд гурван байгууллагаар дамжуулан виз хүсэх боломжтой болжээ.
Ирэх даваа гаригаас эхлэн “Пасспорт интернэшнл”, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, “Хан Мон Лоу” гэсэн гурван байгууллагаар дамжуулан БНСУ-д зорчих визний материалыг ажлын өдрүүдэд, 09.00-18.00 цаг хүртэл өгөх боломжтой. Харин БНСУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Мягмар гарагт 10:00-12:00 цагийн хооронд визний материалыг дээр дурьдсан байгууллагуудаас хүлээн авах ажээ.
“ЭСЯ нь визний материал шалгах ажлыг дангаараа гүйцэтгэх ба ямар байгууллагаар дамжуулан виз мэдүүлэх нь визний хариунд нөлөөлөхгүй” хэмээн ЭСЯ-ны зүгээс мэдээлж байна.
Мөн БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхэд бүрдүүлдэг зарим баримтыг хассан байна. Үүнд:
-Зорчих ангиллын дагуу бүрдүүлэх материалыг тодорхой зааж шаардлагагүй бусад бичиг баримтыг багасгаснаар виз мэдүүлэгчдэд хялбар болно.
-Ялангуяа эдийн засгийн өндөр чадавхитай, аялан жуулчлах сонирхолтой виз мэдүүлэгч нь урилгагүйгээр виз мэдүүлэх боломжтой болно.
-Төрөл садныдаа зочлох, бизнесийн урилга нь батлан даалт бичиг, эх оронд нь хугацаанд нь буцаах батлан даалт зэрэг бичиг баримтыг шаарддаг байсан бол цаашид зөвхөн ЭСЯ-ны маягтын дагуу бөглөсөн урилгад агуулгыг багтааж хялбарчилжээ.
Хүснэгтнээс илүү дэлгэрэнгүйг үзнэ үү.
Үйлчилгээний талаар “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Лхагваас зарим зүйлийг тодруулсан юм.
-Хүнийг удаан дугаарлуулдаггүй, дааруулдаггүй, халууцуулдаггүй, хангалттай ярилцлага хийж, зөвлөгөө өгөх нь өөрөө дэлхийн жишиг. Аль болох л виз гаргуулахын тулд тухайн үйлчлүүлэгчийнхээ материалыг хангалттай бүрдүүлж өгөх болно. Гарсан хариуг нь иргэддээ утсаар дамжуулж, шаардлагатай бол хүргэж өгөх болно.
-Дундаас нь материалыг шилж сонгох ч юм уу тийм асуудал гарахгүй биз. Түрүүнд нь иргэд өөрсдөө зохион байгуулалтанд орж, хэн нэгэн хүнд мөнгө өгснөөр нэр нь түрүүлж ордог ч юмуу тийм асуудал байсан?
-Тийм зүйл байж болохгүй шүү дээ. Наад асуудлыг чинь шийдвэрлэх гэж л ийм ажил зохион байгуулсан шүү дээ. Үйлчлүүлэгчийнхээ визийг гаргуулахад л туслах гэж байгаа юм чинь аль болох хангалттай материалыг бүрдүүлнэ. ЭСЯ дээр мэдээлэл дахин шалгагдана. Тиймээс элдвийн асуудал гарах ямар ч үндэслэл байхгүй. Тийм ч учраас энэ ЭСЯ-ны зүгээс туршлагатай байгууллагуудыг сонгон шалгаруулсан байх. Шудрага, ил тод, хариуцлагатай л ажиллана. Гурван байгууллага зэрэг ажиллана. Үдээс өмнө, хойно, долоо хоногийн таван өдөр ажиллана. Тэгэхээр дугаарлах ч шаардлагагүй болно.
-Танайх жишээлбэл өдөрт хэчнээн хүнд үйлчлэх боломжтой вэ?
-Манайд 12 хүн ажилладаг. Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ. Иргэд ийш тийшээ явж чирэгдэл болохгүйгээр бүх үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангана. Орчуулгын баг хүртэл ажиллана. Мөн хоёр дахь удаагаа үйлчлүүлэх бол хямдардаг байх жишээтэй.
-Үйлчилгээний үнэ хөлсний талаар?
-Гэрээндээ 5000 төгрөгөөс хэтрэхгүй байна гээд заачихсан байгаа.
-Иргэд заавал өөрийн биеэр ирнэ гэхгүйгээр утсаар асуух шаардлага гарсан тохиолдолд ЭСЯ-ныхан муухай харьцдаг гэх гомдлыг ихээр тавьдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэв?
-Энэ асуудлыг бүрэн шийдсэн. Тэр байтугай тухайн утсаар холбогдсон иргэн бухимдалтай байсан ч манай утсаар ярьж байгаа хүн аль болох эелдэг, зөөлөн тэр хүндээ л хэрэгтэй мэдээллийг илүү, дутуугүй, хангалттай өгөхийн тулд ажиллана.
-Ямар нэгэн вэб сайт ажиллах уу?
-Одоогоор www.koreanvisa.mn вэб сайтыг ажиллуулахаар бэлтгэж байна.
Та бүхэн “Пасспорт интернэшнл” байгууллагатай 7010-0154/0152, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”-тэй 7012-4909, “Хан Мон Лоу” 463005, 463006 дугаарын утсаар холбогдож шаардлагатай мэдээллээ авч болох нь ээ.
Дашрамд сонирхуулахад жил бүр 40 мянган монголчууд Солонгос Улсад зорчдог ажээ. Харин урт хугацаагаар оршин суух монголчуудын тоо 30 мянгад хүрээд байна гэж тус улсын ЭСЯ-наас мэдээлсэн юм. Монгол иргэдийн хувьд голчлон төрөл садныдаа зочлох, бизнес, аялал жуулчлал, хурал, семинар сургалтанд оролцох, их дээд сургуульд суралцах зорилгоор Солонгос улсыг зорьдог ажээ.
Жич: Та бүхэн холбоотой мэдээнээс виз хүсэх талаар бидний бэлтгэж байсан мэдээллүүдийг хүлээн авна уу.
О.Ариунбилэг