Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэдэд илүү ойртоно” гэдгийг Хууль зүй дотоод хэргийг яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэллээ.
Хууль зүй дотоод хэргийг яамнаас даваа гараг бүрт уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлгээр өнөөдөр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Энэ үеэр П.Сайнзориг, "Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой бэрхшээлтэй асуудлууд байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тухайлсан хууль буюу Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Гэвч дээрх хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй учраас цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин тодорхойгүй болчихоод байгаа юм.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад цагдаагийн байгууллагын ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, байгууллагын соёл, үнэт зүйл түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн.
Жишээ нь, иргэдэд хэрхэн шаардлага тавих, орон байранд нэвтрэх, тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад хэрхэх вэ гээд тодорхой асуудлыг хуульчлан баталгаажуулж өгч байгаа. Иргэдийн эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахаас урьдчилан сэргийлэхээс гадна цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэдэд улам илүү ойртоно гэж үзэж байгаа гэв.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр салбарынхны санаа бодлыг сонсч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Ингээд
- ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”,
- тус яамны ахлах мэргэжилтэн Я.Жавхлан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл”,
- ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын тэнхимийн эрхлэгч Ю.Бадамханд “Цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгааны шинэтгэл”,
- Хошууч генерал Б.Пүрэв “Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 1993 оны Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалтын харьцуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.