Саяхан БНХАУ-ын иргэн хоёр хүнийг амийг хороож, дагавар хүүхдээ заазуурдаж гэмтээсэн хэрэг гарсан. Тэгвэл уг этгээдийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгөөс тодрууллаа.
Тэрбээр БНХАУ-ын иргэн Ө гэгч бөгөөд Монгол Улсад 2007 оны тавдугаар сард орж иржээ. Ө нь 2014 онд эхнэр болох Х гэгч Монгол Улсын иргэнтэй гэр бүлээ батлуулсан байна.
Үүний дагуу Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүссэн бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас жил гаруйн хугацаанд татгалзсан хариу өгчээ. Харин өнгөрөгч 2016 оны тавдугаар сард Монголд оршин суух зөвшөөрлөө жилийн хугацаатай авсан байна.
Тэрбээр өмнө нь гэмт хэргийн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд уг хэргийг шалгаж байгаа аж.
Зургийг: mpa.mn