Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд болов. Парламентад суудалтай АН, МАН, МАХН гэсэн гурван нам энэ удаагийн сонгуульд оролцох эрхтэй.
Өнөөдөр 09:30 цагт МАН-аас нэр дэвшигч, 11:40 цагт МАХН-аас нэр дэвшигчид материалаа хүлээлгэн өглөө. Харин хамгийн сүүлд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга бүртгүүллээ.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "АН-ын бүх гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар Ерөнхийлөгчийн нэр дэвшигчээ тодруулсан. Харин VIII Их хурлаар олонхийн санал авсан Х.Баттулгын нэр дэвших эрхийг баталгаажуулсан. Бид хуулийн дагуу 17 хуудас бүхий бичиг баримт бүрдүүлэн нэр дэвшигчээ бүртгүүлэхээр ирлээ" гэв.
Нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгөх ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Д.Мурат, Б.Пүрэвдорж нар оролцов.
Сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, энэ сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, улмаар тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах юм. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор ирэх сарын 6-ны өдрөөс эхэлнэ.