Монгол Улсын дийлэнх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 1960-1990 оны хооронд баригдаж байсан бөгөөд тухайн үед ус, ариун цэврийн байгууламжийг шийдэлгүй орхигдуулж ирсэн.
2007 оны судалгаагаар нэг сурагч, дотуур байранд байдаг эсэхээс үл хамааран өдөрт дунджаар ердөө 2,3 литр ус ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг гэж гарчээ. Үүнд гэхдээ усанд орох ус багтахгүй. Цаашлаад, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн дөнгөж 21.7 хувь нь дотроо бие засах өрөөтэй байдаг бол үлдсэн 78.3 хувьд нь сурч байгаа хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангаагүй гадаа жорлон хэрэглэдэг. Үүний дүнд Монголын эмзэг бүлгийн өрхүүд ус, ариун цэврийн хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, улмаар хүүхдүүд энэ байдлаас хамгийн ихээр хохирч байна.
Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарийн хөгжлийн агентлаг Улаанбаатар хотын гэр хорооллын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлд шинэлэг шийдэл гаргах, үндэсний болон орон нутгийн удирдлагуудад үр дүнтэй төлөвлөлт, шийдвэр гаргахад нь хамтран дэмжих тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг нь ус, ариун цэвэр, эрүүл ахуй юм. Өнгөрсөн онд тус сангаас “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-г боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлж, тус баримт бичгийг БСШУЯ, Эрүүл мэндийн яам болон Сангийн Яам нар хамтран баталсан билээ.
Ийнхүү үндэсний стандарт гаргахад дэмжлэг үзүүлэхээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангаас энгийн ачааны чингэлэг ашиглан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан ус, ариун цэврийн байгууламжийг барьж байгуулаад байна.
“Ариун цэвэр, эрүүл ахуй бол хүүхдийн эсэн мэнд төрөх, эрүүл саруул өсч бойжих, амьдрахад нэн чухал юм. Бохир ус хэрэглэх, ариун цэврийн шаардлага хангаагүй газар бие засах зэрэг нь хүүхдийн хичээл дээрээ сурах чадварт сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ус, ариун цэврийн байдлыг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаад бид баяртай байна. Одоо Швейцарийн хөгжлийн агентлагтай бид хүчин чармайлтаа нэгтгэн, хүүхэд бүрийг ундны цэвэр устай, шаардлага хангасан бие засах газартай болгохын төлөө хамтран ажиллах болно” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.
Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэврийн үйлчилгээг илүү сайн хүргэхийн тулд төлөвлөлт, төсөвлөлт хийхэд шаардлагатай судалгаа, баримт нотолгоо гаргаж ирэхэд нь Монгол Улсын Засгийн газарт туслах юм. Мөн тус хоёр байгууллага хамтран хамтран ус, ариун цэврийн асуудлыг шийдэх өртөг багатай, үр дүнтэй шийдлүүдийг гарган үзүүлж, тэдгээрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд нь Засгийн газрыг дэмжинэ. Ингэхдээ эхний ээлжинд Баянзүрх дүүрэгт төвлөрөн ажиллах бөгөөд тус дүүргийн удирдлагуудтай хамтран иргэдийн эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөх, олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд нь дэмжин ажиллана.
“Швейцарийн хөгжлийн агентлаг нь ерөнхий боловсролын сургуулийн ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн талаар нотолгоо гарган ирж, гэр хорооллын дунд байрлах тодорхой сургуулиуд дээр сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд ажиллана. Ингэснээр бид Монгол Улсын усны зохицуулалт, удирдлагыг сайжруулахыг зорино” гэж Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий консул Габриелла Спирли хэлэв.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан