Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 127 дугаар бүрэн дунд сургуулийн барилга ашиглалтад орж сурагчдаа хүлээн авлаа. Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт, тус хорооны Засаг дарга Б.Наранцэцэг болон бусад албаны хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус сургууль нь 640 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 780 хүүхдүүд суралцаж байна. Тус сургуулийн барилгыг “Сити плазе" ХХК барьж гүйцэтгэжээ.
Дашрамд дурдахад, 127 дугаар сургуулийн барилгын ажил 2012 онд эхэлсэн ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн зогсоод байсан юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон удирдлагууд, эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр шийдсэнээр хүүхдүүд гэртээ ойрхон шинэ сургуультай боллоо.