Өнгөрч буй долоо хоногт дэлхийн дахинд болсон онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
Өнгөрч буй долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал бол Турк, Нидерландын харилцаа байлаа. Турк улс Нидерландтай дипломат шугамаар тогтоосон бүх холбоо харилцаагаа зогсоолоо гэж Туркийн Шадар сайд Нуман Куртулмуш мэдэгдлээ.Учир нь Нидерландын эрх баригчид Туркийн хоёр сайдыг өөрийн улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг зөвшөөрөөгүй билээ. Нидерландын тал Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглуг нутагтаа нэвтрүүлээгүй бол тус улсын Гэр бүл, нийгмийн бодлогын сайд Фатима Бетюль Саям Кайя-г тусгай хамгаалалтын дор Германы хилд хүргэсэн байна. Туркийн сайд нар Нидерландад амьдарч буй өөрийн орны иргэдтэй уулзаж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх тухай нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг дэмжихийг уриалах гэж байжээ. Энэ асуудлаарх олон нийтийн санал асуулгыг ирэх дөрөвдүгээр сарын 16-нд явуулахаар товлосон байна. Өмнө нь Австри, Герман, Швейцарийн эрх баригчид Нидерландын адилаар Туркийн албаны хүмүүсийг өөрийн нутагт үг хэлэхийг хориглосон бөгөөд үүнийгээ аюулгүй байдлын асуудалтай холбон тайлбарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинээр гаргасан зарлиг хэрэгжиж эхлэхээс хэдхэн цагийн өмнө Хавай мужийн Холбооны шүүгч тус зарлигт дахин хориг тавилаа. Засгийн газраас тус зарлиг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэгт хангалтгүй “баримт нотолгоо” тусгасан байна хэмээн шүүгч Деррик Уотсон үзжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп шүүгчийн шийдвэрийн талаар “шүүх тогтолцоонд урьд хожид байгаагүй зөрчил” байлаа хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Трампын гаргасан зарлигт исламын шашин зонхилсон зургаан орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт 90 хоногийн турш, дүрвэгсдийг 120 хоногийн турш оруулахгүй байх талаар тусгасан байсан юм. Тэрбээр энэхүү зарлиг нь алан хядагчдыг АНУ руу нэвтрэхээс сэргийлнэ гэж тайлбарлаж байгаа ч ард иргэд үүнийг ялгаварлан гадуурхалт гэж үзэж байгаа юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ сэжигтний хувиар энэ сарын 21-нд байцаалт өгөх юм байна. Солонгосын иргэдийн бухимдлыг төрүүлж, Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах гол шалтгаан болсон авлигын хэргийн талаар Прокурорын газраас байцаалт авах аж. Өнгөрсөн ням гарагт тэрээр Ерөнхийлөгчийн ордноос Сөүлийн Ганнам дүүрэг дэх гэртээ жирийн иргэний хувиар эргэн ирсэн байна. Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсноор түүний халдашгүй эрх үгүй болж, яллагдагчаар татагдах боломжтой болсон билээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон анхны гадаад айлчлалаа Азийн орнуудаас эхэллээ. Тэрбээр Токио, Сөүл, Токио хотуудад ажлын айлчлал хийнэ. Айлчлалаа Япон улсаас эхлүүлэх бөгөөд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ уулзахдаа 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн төслүүдийг АНУ-д хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн билээ. Тус төсөл хэрэгжсэнээр АНУ-ын нутаг дэвсгэрт 700 мянган шинэ ажлын байр бий болно хэмээн тооцоолж байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Доналд Трамп бүрэн эрхийнхээ эхний хагаст АНУ-ын дэд бүтцийн салбарт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бодлого тавьсан. Харин үүний 50 хувийг Японоос ирэх хөрөнгө оруулалтаас татахаар төлөвлөж буй. Иймээс Вашингтоны хувьд Токиотой харилцаагаа улам бүр бэхжүүлэх бодлого баримталж байна.
Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал тав дахь жилээ дараалан дэлхийн шилдэг онгоцны буудлаар тодорлоо. Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудалд шагнал гардуулах ёслол энэ сарын 14-нд Амстердам хотноо болж өнгөрсөн байна. Нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгч сая сая иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүнгээр шагналын эзнийг тодруулдаг аж. Тав дахь жилээ тэргүүлж буй Чанги нисэх онгоцны буудалд 24 цагийн турш сүүлийн үеийн кинонуудыг үнэгүй үзүүлэх кинотеатр, дээвэр дээрх усан сан, бүх төрлийн эрвээхэйнүүдийг үзэж сонирхох цэцэрлэгт хүрээлэн гэх мэт үзвэр үйлчилгээ байдгаас гадна гурван терминал нь зорчигчдын ая тухтай байдлыг дээд зэргээр хангаж чаддаг байна. Түүнчлэн энэ оны хоёрдугаар хагаст тус нисэх онгоцны буудал дөрөв дэх терминалаа нээх аж. Жагсаалтыг бүтнээр нь харахыг хүсвэл http://www.worldairportawards.com/Awards/world_airport_rating.html линкээр орно уу.
Тансаг хэрэглээний гар утас үйлдвэрлэгч Vertu-г Туркийн баян бизнесмен 61 сая ам. доллароор худалдан авлаа. Энгийнээр бол Хакан Узан гэх эрхэм дундаж үнэтэй 10 мянган ширхэг Vertu худалдан авах мөнгөөр компанийг тэр чигт нь эзэмших болсон гэсэн үг. Их Британид төвтэй гар утас үйлдвэрлэгч Vertu ийнхүү 2012 онд Nokia-аас салснаас хойш гурав дахь эзнийхээ гарт орж байна. Утасны их бие нь матрын арьс, алт, алмаз мэтийн чамин зүйлсээс бүрддэг, тусгай үйлчилгээ дагалддаг зэргээс бусдаар Vertu-ийн гар утаснууд бусдаас ялгарах зүйлгүй. Тийм ч учраас компани 2014 онд 53 сая фунт стерлингийн алдагдалтай ажиллажээ.