-Шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлье-
Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувь нь хүүхдэд тохиолдож буй бөгөөд нийт өвчлөгсөдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа юм.
Сүүлийн таван жилийн дунджаар нийт тохиолдлын 58.6 хувь нь Улаанбаатар хотод харин 39.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд 2016 оны байдлаар манай улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр гуравт орж байна.
Энэ бүхнээс харахад манай улсад сүрьеэ ялангуяа олон эмэнд болон маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл, нас баралт тулгамдсан асуудал болж байна.
Иймээс сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, авах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг ярилцах сургалт, хэлэлцүүлгийг Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ-өөс зохион байгуулах гэж байна.
Үндэсний сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Блю Скай зочид буудалд болох бөгөөд салбар яамд, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох юм.
СҮРЬЕЭГИЙН УРШГААР ЖИЛД 200 ХҮН АМИА АЛДАЖ БАЙНА
2012-2015 онуудад сүрьеэгийн улмаас амиа алдагсдын тоо буурсан боловч өнгөрсөн жилээс энэ тоо нэмэгджээ. Сүрьеэгийн уршгаар жилд 200 хүн амиа алдаж байгаа төдийгүй энэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдан группт орж буй иргэдийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна.
Тухайлбал 2012 онд 1775, 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.
Монгол Улсын Засгийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2014-2015 онд хийсэн судалгаагаар манай улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж буйг харуулсан бөгөөд урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулахад зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг харуулж байна.
ИРГЭДИЙН 70 ХУВЬ НЬ ЗОВИУР ИЛРЭХЭД ЭМЧИД БУС ЭМИЙН САНД ХАНДДАГ
Сүрьеэгийн талаар иргэдийн мэдлэгийг тэлэх зайлшгүй шаардлага байна. Учир нь сүрьеэ нь амьсгалын замаар халдварлаж, таны дархлаа сулрахад идэвхждэг халдвар. Сүрьеэ удамшдаггүй. Таны гэр бүлд нэг хүн сүрьеэгээр өвдсөн бол гэр бүлийн бусад гишүүдэд халдвар тарааж байна гэсэн үг юм. Гэвч иргэдийн дунд үүнийг мэдэхгүй удамшсан гэх ойлголт байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Сүрьеэ нийгмийн халдварт өвчин бөгөөд хэн ч тусах эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй.
Түүнээс гадна 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 50 хувь нь эмнэлэгт хандаагүй байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа юм. Мөн нийслэлийн иргэдийн дунд хийсэн судалгаагаар 16-36 насны иргэдийн 70 хувь нь зовуурь илрэхэд эмнэлэгт бус эмийн санд ханддаг гэх дүн гарсан байна. Энэ нь эмэнд дасалтай сүрьеэ болон хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул 14-өөс дээш хоног ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг илэрч байгаа бол харьяа эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Сүрьеэгийн эмчилгээ урт хугацаа шаарддагаас эмчилгээг тасалж, олон, маш олон эмэнд дасалтай сүрьеэ болгох нөхцөл болдог байна. Сүүлийн таван жилийн дунджаар нийт эмчилгээ хийлгэж буй иргэдийн үр дүн 85 хувьтай байгаа аж. Харин 10-15 хувь нь эмчилгээний үр дүн муу буюу дараагийн сүрьеэ болон хүндэрдэг талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГАА АНХААРАЛ ХАНДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Сүрьеэгийн эмийг ууж эхэлснээс хойш 14 хоногоос 3 сарын дотор халдвар дамжуулах нь эрс буурдаг байна. Манай улсын хувьд 2002 оноос хойш Глобаль сангийн дэмжлэгийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 39 сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.
Глобаль сангийн дэмжлэг дуусах хугацаа дөхөж байгаа бөгөөд одоо энэ үүргийг төр бүрэн хариуцах цаг үетэй нүүр тулаад байна. Иймд шийдвэр гаргагчдын оролцоо чухлаар тавигдаж буй бөгөөд орон нутгийн засаг захиргаа энэ асуудалд хөрөнгө гаргах нь чухал байгаа юм.
Энэ сарын 23-24-нд болох сургалт, хэлэлцүүлгээр сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай зардлыг шийдвэрлэх, орон нутагт тохирсон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.