Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд 1000 айлын “Ногоон нуур” орон сууцны хотхоны шавыг тавилаа.
Иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт орон сууцны хороолол барьснаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийг дулаан, цахилгаанаар хангана. Ингэснээр агаарын бохирдол буурч, иргэд тохь тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм.
БНХАУ-ын буцалтгүй тусламж болох 600 сая доллараар энэ барилгын ажлыг санхүүжүүлэх аж.
Уг хотхонд 21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм байна.
“Бүтээн байгуулалтын энэ ажлыг ирэх жилийн наймдугаар сард хүлээлгэж өгнө. Барилгын ажлыг Монголын барилгын компаниуд, барилгачид хийж гүйцэтгэнэ” гэж энэ үеэр уг төслийг санаачилсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. 1008 айлын орон сууцанд захиалга өгч, байр авах хүсэлтэй иргэдийн мөн үеэр бүртгэлээ.
Ц.Мөнхжин