МҮХАҮТ-аас гишүүн байгууллагууддаа хандсан үйлчилгээний нэг нь элсээд нэг жил болсон аж ахуйн нэгжүүдтэй хийх уулзалт, аялал юм. Уулзалтаар Танхимын гишүүнээр элссэний давуу тал, хэчнээн нэр төрлийн үйлчилгээг хүлээн авсан, цаашид ямар дэмжлэг байгаа талаарх санал хүсэлтийг нь сонсдог.
Танхимын Орлогч дарга М.Сарандаваа, Маркетингийн газар, Хэрэглэгч үйлчилгээний газар, сонин сэтгүүлийн төлөөллөөс бүрдсэн баг “Петро Матад”, "Хосбогд" компани , “Залуу зохион бүтээгч, шинийг санаачлагчдын нийгэмлэг” ТББ-аар зочиллоо.
“Петро Матад” ХХК 2006 онд байгуулагдсан. ОХУ-аас газрын тосны хараат байдлыг багасгах зорилгоор Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, гурван талбайд 85 сая долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны эрэл хайгуул хийж байна. Олон улсын зах зээлд IPO гаргасан, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн, анхны Монгол эзэмшлийн компани аж. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр арвин туршлагатай юм байна. Тэд хайгуулын зориулалттай худалдан авалтын НӨАТ-ын 380 сая төгрөгийн буцаалтаа авч чадахгүй бэрхшээл буйгаа ярилаа.
Уул уурхай, фермерийн аж ахуй, барилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хос богд” компанийн захирал Ч.Билэгбаатар махны чиглэлийн үхэр үржүүлж буй талаараа голлон ярив. Өнгөрөгч онд 500 тонн багтаамжтай зоорь байгуулж, малын өвчнөөс сэргийлэн, 2000 га газрыг хашиж, дөрвөн худаг гаргасан байна. Үйл ажиллагааныхаа явцад царгас тариалах, нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах төлөвлөгөө гаргаснаа дурдлаа. МҮХАҮТ-аас хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авч, гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.
Эсгий гэхээр манайхан нэг их ойшоодоггүй, ер нь худалдан авагчдын 80-аад хувь нь гадныхан байдаг гэж ярилаа.
Нийтэд “Хөсөг брэнд” нэрээр танигдсан “Залуу зохион бүтээгч, шинийг санаачлагчдын нийгэмлэг” бидний зочилсон гурав дахь компани. Тус компанийг арван эмэгтэй нэгдэж, 2015 онд байгуулжээ.
Эсгийг гар аргаар болон машинаар боловсруулж, 17 коллекцийн 90-ээд нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хийсэн бүтээгдэхүүнийг нь хувь хүмүүс, ААН-үүд худалдан авч, Канад, Герман, Япон руу экспортолдог.
Хүн хүчний боломжоос хамаараад өөрсдөө экспорт хийж амждаггүй гэнэ. Дотоодын үзэсгэлэнд тэр бүр оролцдоггүй, эсгий бүтээгдэхүүн гэхээр манайхан нэг их ойшоодоггүй, ер нь худалдан авагчдын 80-аад хувь нь гадныхан байдаг гэж ярилаа. Үйл ажиллагаагаа ТББ-ийн статусаар эхэлсэн ч банкны зээл, бусад дэмжлэг олдохгүйн улмаас компанийн зохион байгуулалтад оржээ.
Танхимын төлөөлөл гишүүдийн хэлсэн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох мэдээлэл зөвлөгөөг тухай бүрд нь өгснөөр уулзалт өндөрлөв.