Яг одоо зарим орнууд бидний хувьд аль хэдийнэ өнгөрсөн 2017 оныг үдэхээр бэлдэцгээж байна. Цагийн бүсийн улмаас ийнхүү дэлхийн олон орон шинэ жилийг нэгэн ижил цагт тэмдэглэдэггүй билээ.
Сонирхуулбал Номхон далайн зарим арлууд 18 цагийн өмнө буюу Монголчууд биднийг дөнгөж шинэ жилдээ бэлдэцгээж, зарим хүмүүс баярын ширээндээ тавих бялуугаа авахаар явж байхад шинэ оноо угтацгаажээ. Тэдгээр орнуудад одоо Баасан гаригийн оройн 18:35 цаг болж байна.
Харин биднийг шинэ оноо угтаад 12 цагийг өнгөрүүлсэн байхад АНУ-ын Нью Йорк, Вашингтон хотууд, Венесуэлийн нийслэл Каракас зэрэг хотууд одоо л дөнгөж хуучин оноо үдэж байгаа аж.
Дэлхий дахин бүгд 2018 оноо гаргачихсан байхад АНУ-ын харьяа Номхон далайн өмнөд хэсэгт байрлах Америкийн Самоа арлын иргэд хамгийн сүүлд буюу Монголын цагаар Баасан гаригийн оройн 19:00 цагт шинэ оноо угтах юм.
Хамгийн сонирхолтой нь Америкийн Самоа арлын Паго Паго хот бүх дэлхийгээс сүүлдэж шинэ оноо тэмдэглэдэг байхад ердөө 124 км зайтай Самоа арлын Апиа хотууд хамгийн түрүүнд шинэ оноо тэмдэглэдэг ажээ.
Харин одоо та бүхэнд дэлхийн хотууд шинэ жилийг хэрхэн угтан авсан гэрэл зургуудыг хүргэж байна.