Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан энэ сарын 30-ныг хүртэл дүүргийнхээ ногоон бүсэд зохион байгуулалттай арга хэмжээ явуулах, уулын алхалт хийхийг хориглолоо.
Учир нь он гарсаар тус дүүрэгт найман удаагийн ой хээрийн түймэр гарсан нь өмнөх оныхоос найм дахин өссөн үзүүлэлт байгаа аж.
Мөн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, эрсдэл өндөртэй байгаа тул ийм шийдвэр гаргажээ.
Хориглосон захирамж гарсантай холбогдуулан ногоон бүсэд эргүүл хийж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох ажлыг цагдаагийн байгууллагуудад даалгасан байна.
Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Дөрөвдүгээр сараас хойш Богдхан ууланд удаа дараалан түймэр гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байна. Зургаадугаар сарын 6-наас хойш явган аяллын маршрутын дагуу ойрхон ойрхон таван түймэр гарсан гэдгийг Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны газраас мэдээлсэн.