Сенатын гишүүд түр хугацааны төсвийг баталж чадаагүйн улмаас АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа бямба гарагаас эхлэн хэсэгчлэн зогслоо. Батлан хамгаалах салбарын зарцуулалт болон цагаачлалын хөтөлбөрийн асуудлаар хоёр намын гишүүд санал нийлээгүйтэй холбоотойгоор тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоод байна. Ийнхүү Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хоёр дахь жилд Засгийн газар нь бүрэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тааруу эхлэлтэй нүүр туллаа.
Конгресс дэх Ардчилсан намын гишүүд түр хугацааны төсөвт "мөрөөдөгчид" буюу бичиг баримтгүй, цагаачдыг хамгаалах асуудлыг тусгах ёстой гэж үзэж байгаа аж. Харин Бүгд Найрамдах намын төлөөлөгчид Засгийн газрын үйл ажиллагаа дахин эхлэх хүртэл цагаачлалын асуудлыг хэлэлцэхгүй гэдгээ илэрхийлжээ. Цагаан ордон Ардчилсан намын гишүүдийг хууль тогтоогчид биш харин саад учруулагчид гэж шүүмжилсэн байна.
Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан "Миний бие эн тэргүүнд АНУ-ын засаг захиргаанд ажилладаг Төрийн албан хаагч, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг татвар төлөгчдийн төлөө ажилладаг бүх албан хаагчдад талархал илэрхийлмээр байна. Гэхдээ та бүхэн энэ тодорхой бус байдалтай нүүр тулах учиргүй. Засгийн газрын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсож байгаа нь үнэхээр шаардлагагүй зүйл. Бид энэ нөхцөл байдал тун удахгүй дуусгавар болно гэдэгт найдаж байна. Сенат дахь Ардчилсан намынхан Засгийн газрын үйл ажиллагааг зогсонги байдалд шилжүүллээ. Харин одоо тэд цэргийн алба хаагч, хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын асуудалд дэнчин тавилгүй Засгийн газрын үйл ажиллагааг дахин эхлүүлэх ёстой" гэсэн байна.
Харин Сенатын цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер "Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хүлээн авсны нэг жилийн ойтой зэрэгцээд АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд шилжлээ. Ийм зүйл болох ёсгүй байсан. Гэхдээ бидэнд чухал зорилтуудаа биелүүлэх боломж байна. Үүний тулд Ерөнхийлөгч нэг алхам урагшилж, удирдлагыг гартаа авах шаардлагатай. Төлөөлөгчдийн танхим, Сенат дахь Бүгд Найрамдах намынхан Ерөнхийлөгчид зааварчилгаа өгч байгаа. АНУ-ын ард иргэд үүнийг, цаашлаад хэн хариуцлага хүлээх ёстойг сайн мэдэж байгаа. Тийм учраас зөвхөн Ерөнхийлөгч л энэ нөхцөл байдлыг дуусгавар болгож чадна. Ардчилсан намын гишүүд асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна" гэж мэдэгджээ.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсаараа Ардчилсан намын гишүүдийг шүүмжлэн жиргэжээ. 2013 оны аравдугаар сард 16 өдрийн санхүүжилтийн хугацаа дууссанаар АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа мөн түр хугацаанд зогсож байсан юм.
Б.Ариунболд