Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг 1989 оноос хойш анх удаа БНХАУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулаад байна. Энэ нь БНХАУ-ын дотоодын компаниуд, ялангуяа Төрийн өмчит болоод үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудад томоохон цохилт болохоор байгаа аж. Учир нь тус улсын компаниуд гадаад бондын зах зээлд урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй арилжаа хийж байгааг шинжээчид онцолжээ. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын аж ахуй нэгжүүдийн гадаад валютын өрийн хэмжээг тус улсын гурван их наяд ам.доллараар хэмжигдэж буй дотоодын бондын зах зээлтэй харьцуулахад харьцангуй бага аж.
Хэдий ийм боловч "China Inc"-ийн ам.долларын бондын арилжаа энэ онд хамгийн дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байна. БНХАУ-ын Засгийн газар санхүүгийн зохицуулалтаа чангатгаснаас тус улсад "зээлийн өртөг" нэмэгдсэн нь үүний голлох шалтгаан болж байна гэж шинжээчид тайлбарлажээ. Түүнчлэн тус улсын Засгийн газар юанийн ханшийн сулралыг зогсоохын тулд хөрөнгийн дотогш чиглэх урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор гаднаас зээл авахыг дэмжих бодлого баримталж байгаа нь үүнд бас нөлөөлж байна. Үүнээс гадна БНХАУ-ын "State Grid Corporation Of China", "Sinopec" тэргүүтэй компаниуд дөрөвдүгээр сард бондын арилжаагаар 23 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 141 хувиар өссөн дүн болсныг “Bloomberg”-ийн шинжээчид онцолжээ.
Н.Номин-Эрдэнэ