Францын шигшээ болон Манчестер Юнайтед клубын тамирчин Луи Са Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцохоор Монголд иржээ.
Тэрбээр өнөөдөр орой 18.30 цагаас болох ёслолын ажиллагааны дараа 21.00 цагаас Кемпински зочид буудалд Монголын хөлбөмбөг сонирхогчидтой уулзан нэг үдшийг хамт өнгөрүүлэх юм.
Луи Са Английн Премьер лигийн Манчестер Юнайтед Тоттенхэм, Фулхэм, Эвертон, Ньюкасл, Сандерленд зэрэг багуудад хүчин зүтгэж, Францын шигшээ багт 8 жилийн хугацаанд нийт 20 тоглолтод оролцож байжээ.
Тэрбээр 2013 онд Италийн Лацио клубт тоглож байгаад зодог тайлсан байна. “Улаан чөтгөрүүд”-ийн бүрэлдэхүүнд дөрвөн жилд тоглож байхдаа 2009 онд Английн “FA Cup” тэмцээний шигшээ тоглолтод Челсигийн эсрэг 26 секундын дотор гоол оруулж, тус тэмцээний түүхэн дэх хамгийн бага хугацаанд оруулсан гоолын эзэн болж байжээ.
А.Ганбаатар: ЖИЛ БҮР АЛДАРТАЙ ТАМИРЧДЫГ УРИНА
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар,
-“Алтан бөмбөг” наадмыг гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Анх зохион байгуулсан цагаасаа хойш Монголын хөлбөмбөгийн тамирчдаас оны шилдгүүдээ шалгаруулан урам зориг өгөх, МХБХ-ны үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой.
Бид энэ жилээс эхлэн олон улсын түвшинд нэр хүнд нь түгсэн тамирчдыг наадамдаа оролцуулах санаачилга гаргасан. Энэ санаачилгын хүрээнд олон тамирчидтай холбоо барьсан. Бидний саналыг хамгийн түрүүнд нааштайгаар хүлээн авсан хүн бол Францын алдарт довтлогч, Манчестер Юнайтед, Английн Премьер лигт хэдийнэ нэр нь түгсэн Луис Са байсан юм. Оны шилдгүүдээ шалгаруулдаг энэ наадам бол хөлбөмбөгийн бүхий л оролцогч талуудын ажлыг дүгнэдэг наадам. Тиймээс энэ наадмынхаа нэр нөлөөг өргөх, хөлбөмбөгчид, хөлбөмбөг сонирхогчдод хүндэлж, хайрлаж явдаг тамирчинтайгаа уулзах, урам өгөх нэг алхам юм.
Мөн эргээд энэ маань Монголыг сурталчилах нэг алхам болж байна. Өчигдөр онгоцны буудалд буугаад л “Монголд ирлээ” гэхэд хэдэн сая дагагч нь Монгол төдийгүй Монголын хөлбөмбөгийн талаар сонирхож байна гэдгийг хэлсэн юм.
Луи Са хөлбөмбөгийн тамирчин найзуудыгаа Монголд урих, хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажиллахаар ярилцсан гэдгийг ч тэрбээр хэлж байв.
Лиу Са: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА
МХБХ-ны урилгыг яагаад хүлээж авсан хийгээд манай улсад ирсэн зорилгынхоо талаар Луи Са хэлэхдээ “Монголд ирсэндээ маш их баяртай байна. Бусад орны соёл, ёс заншилтай танилцана гэдэг маш том нэр төрийн хэрэг байдаг. Монголын хөлбөмбөгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, залуу үеийнхнийг энэ спортод сонирхолтой болгох, дэлгэрүүлэхэд бага ч болов нэмэр болох зорилготойгоор Монголд ирсэн.
Цаашид юу хийж болох талаар МХБХ-ны ерөнхийлөгчтэй ярилцсан. Монгол Улсын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад хөлбөмбөгийн спорт хөгжихөд хүндрэлтэй тал байна. Гэхдээ залуучууд маань үүнийг асуудал гэж битгий хараасай, дор бүрнээ хичээгээрэй гэж хэлмээр байна. Монголын хүүхэд залуучуудад хөлбөмбөгийн спортод боломж их байна. Монгол хүний шаргуу, хүчирхэг байдлыг дэлхий бөхийн спортоор мэднэ. Тиймээс тасралтгүй хөдөлмөрлөж чадвал цаг агаар гэх мэт хүндрэл тийм ч том асуудал биш” гэсэн юм.
Тэрбээр өөрийн хөлбөмбөгийн карьер, сэтгэлд хоногшсон тоглолтуудынхаа талаар хөлбөмбөг сонирхогчидтой хийх уулзалтынхаа үеэр хуваалцах юм.