Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав бол соён гэгээрүүлэгч, Монголын бахархал, энэ цагийн эгнэшгүй авьяастай, бидний хайрлаж, харамлаж, халамжилж явах учиртай нэгэн билээ.
Түүний "Замбу тивийн наран" магтуу ЮНЕСКО-гийн дэргэдэх байдаг дэлхийн хөгжмийн фондод багтсан, Нобелийн шагнал гардуулах ёслолын тайзнаа хөгжим нь эгшиглэсэн, дуурь, бүжгэн жүжиг, симфони, мюзикл, киноны хөгжим гээд Монголын аль ч хөгжмийн зохиолчийг араасаа дагуулахгүй соёлын их өвийг монголчууд бидэндээ үлдээж байгаа авьяастан билээ.
Эмнэлгийн зүгээс гурав дөрөв хоноод л дансандаа 20.000 юань байршуулахыг шаарддаг, одоогоор түүнд нийтдээ 100 сая орчим төгрөгийн төлбөр хүлээгдэж байна
Түүнд яг одоо миний, таны, бидний тусламж хэрэгтэй байна. Аугаа их хөгжмийн зохиолчоо бид хайхрахгүй, аврахгүй, эмчилгээний зардалд нь нэмэр болохгүй бол Монголын тод авьяастныхаа араас харамсаад ч барахгүй болох вий.
Түүний биеийн байдлын хувьд бүдүүн нарийн гэдэсний зааг дээр хавдартай гэсэн оноштой Бээжинд очоод нарийн шинжилгээний дараа гарсан хариу нь нойр булчирхайнаас анхдагч байдлаар гаралтай шингэн төрлийн хавдар гэсэн онош тогтоожээ.
Б.Шарав гуай долоодугаар сарын 1-ээс хойш Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Таван эрхтэн хамарсан хавдрыг тайрч авах найман цагийн турш үргэлжилсэн хүнд мэс засалд орсон бөгөөд яг одоогийн байдлаар биеийн байдал тогтвортой, өдрөөс өдөрт сайжрах шинжтэй байгаа нь үнэхээр сайхан мэдээ байна.
Одоо хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийж байна. Эмнэлгийн зүгээс гурав дөрөв хоноод л дансандаа 20.000 юань байршуулахыг шаарддаг, одоогоор түүнд нийтдээ 100 сая орчим төгрөгийн төлбөр хүлээгдэж байгаа бөгөөд Өвөр Монголчууд, Хэнтийн нутгийн зөвлөл зэрэг хувь хүн, хамт олон тодорхой хэмжээний хандив цуглуулаад байна.
Дансны дугаар: 5163124605
Дансны нэр: ИРЭЭДҮЙН МОНГОЛ САН ХӨМРӨГ
Хүлээн авагч банк: ХААН банк
/Гүйлгээний утга: Өөрийн овог нэр, утсыг бичнэ үү./