Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар цагдаагийн байгууллагаас 6700 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Үүнээс Хүй долоон худагт 3800 орчим цагдаагийн алба хаагч ажиллаж буй бөгөөд эдгээр албан хаагч нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн баяр наадмын өдрүүдэд иргэдэд дараах зүйлсийг сэрэмжлүүллээ. Үүнд:
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,
- Эд зүйлдээ хяналт тавих,
- Архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх, ийн зөвлөх байна.
- Хөдөө орон нутагт явж буй тээврийн хэрэгслийн жолооч нар дүрмээ мөрдөж, хурд, хоорондыг зайг баримтлан суудлын бүсээ өөрөө төдийгүй хамт яваа хүмүүстээ зүүлгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэрэг болно.