Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө.
Тэрбээр Засгийн газар гадаадаас ажиллах хүч оруулж ирэх гэж байгаатай холбогдуулан гүтгэлгийн чанартай ташаа мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотой бодит мэдээллийг хүргэж байна. Жилдээ нийт 82 улсаас манай улс руу ирж хөдөлмөр эрхэлдэг. Үүнээс Хятад, Солонгосоос ирэх ажиллах хүчин ихэнх хувийг эзэлдэг. Аль ч Засгийн газрын үед гадаадаас ажиллах хүчин авдаг. Тухайлбал Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Хятадаас 22600 хүн, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 10-14 мянган хүн ажилладаг байсан бол өнөөдөр манай Засгийн газрын үед 5840 хүн Хятадаас орж ирсэн гэв.
Иймээс Хятадаас ажиллах хүчин оруулж ирэх асуудлыг сонгуультай холбон улстөржүүлэхгүй байхыг хэллээ.
Мөн энэ үеэр тэрбээр хүүхдийн мөнгө олгохоор болсон шийдвэрийн талаар "ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг танах шаардлага гарсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан тэр үед Монгол Улсын эдийн засаг -1 хувийн үзүүлэлттэй байсан. Хөгжлийн банк, Чалко зэрэг маш тулгуу төлөх хэд хэдэн том өр байсан. Эдгээр өрийн заримыг нь төлж, үлдсэнийг нь эдийн засагт дарамт болохгүйгээр зохицуулалт хийснээр эдийн засагт эерэг үзүүлэлт гарч, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирсан. Монгол Улсад орж ирж буй хөрөнгө оруулалт сайжирсан. Үүний тод жишээ нь валютын ханшийн сулрал. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 4-4.5 хувийн өсөлттэй явж байна. Монгол Улсын төсвийн орлого сүүлийн 4-5 жилийн хугацаанд анх удаа 500 тэрбум төгрөгөөр давсан. Эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийн үр шимийг Монголын өрх бүр хүртэх ёстой. Энэ үүднээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017.01.01-нээс хойш хүүхдийн мөнгөө авч чадаагүй, хасагдсан хувьд орсон хүүхдэд мөнгийг нөхөн олгоно. Үүнээс цаашаа хүүхэд бүрт олгоно. Жилд 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана. Нөхөн олголтод энэ онд 161 орчим тэрбум төгрөгийг тавьж өгсөн. Төсвийн орлогоосоо хүүхдийн мөнгийг бүрэн олгоод явах бүрэн боломжтой” гэв.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир