Монголын хөл бөмбөгийн холбооны Их хурал аравдугаар сарын 7-нд явагдах гэж байна. Холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дашням (МТ группийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Сити” клубийн эзэн) нь албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул дүрмийн дагуу дэд ерөнхийлөгчийн сонгуулийг тус Их хурлаар явуулах юм.
Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж дууссанаар тэдний бүртгэлийг өчигдөр баталгаажуулжээ. Сонгуулийн хорооны мэдэгдсэнээр МХБХ-ны дэд ерөнхийлөгчид энэ удаад ахмад хөлбөмбөгч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан Сандагдоржийн Эрдэнэбат, Санжмятавын Пүрэвсүх болон Моломжамцын Болд (“Сэлэнгэ пресс” багийн эзэн) нар өрсөлдөхөөр нэр дэвшээд байна.
М.Оргил