Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулж байна. Эрүүл мэндийн сайдаар тус яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатарын нэр яригдаж байсан бол өнөөдөр чуулганд Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг сайдаар танилцууллаа.
Т.Мөнхсайхан АШУҮИС-ийг мэс заслын эмч мэргэжлээр төгссөн. ГССҮТ-д мэс засалч, Тасгийн эрхлэгч, тус эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад УНТЭ-ийн ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байв.
Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай шинэ Засгийн газрын хамгийн залуу сайд. Үндэс угсаа Халх, ам бүл 4.
Сурч, ажилласан байдал:
- 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль
- 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
- 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн.
- Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй
- 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч
- 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга
- 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал
- 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.
АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг /2019 он /
- Өөрийн орлого: 14.4 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 16 сая төгрөг
- Нийтийн орон сууц: 3 /орон сууцны үнэлгээ 4.4 тэрбум төгрөг /
- Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Лексус- 570 -1 ш
- Хадгаламж: 245 сая төгрөг
- Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Тэнгэрийн шонхор ХХК, Хүчит шонхор ХХК, Эрдэнэс таван толгой ххк ХХК
- Хувьцааны тоо: 140376ш, 328106ш