-Дархан цаазат газарт нэвтэрч, хийморийн овоог хогийн цэг болгодог нь эрчүүд-
Хаврын тэргүүн сарын Шинийн 2-ны өглөө эртлэн босч, хийморь лундаагаа сэргээхээр өнгөтэй өөдтэйгөө зэхэн Зайсан тийш зүглэх эрчүүдийн машины цуваа тасрахгүй хөвөрнө.
Нийслэлийн бараг бүхий л эрчүүд энэ овоон дээр гарахыг зорьдог. Зөвхөн эрчүүд л гардаг энэхүү овоо эр хүний хийморь сүлдийг дуудан, аз хийморь далладаг ид шидтэй хэмээн өвгөчүүд хуучилна.
Богд уулын баруун жигүүрт байх ид шидтэй овоон дээр гарахын тулд доод бэлд нь байх үүдэнд "Дархан цаазат газарт нэвтэрсэн учраас" хэмээн 300 төгрөг хураалгаад уулын энгэрт машинаа тавиад цааш алхана. Ойр орчимд нь тохижилт хийгээгүй, шат байхгүй учраас эрчүүд явганаар мацаж, замынхаа талд нь ч хүрч амжилгүй сульдан, унаж, бэртэх нь их ажээ. Ингээд овоо руу мацах нь мацаж, бараг мөлхөх нь холгүй гарчхаад "Уухай" хашгиран зогсох эрчүүдийн хийморь нь сэргэж, овоон дээрээ гарсандаа баярлан идээний дээж зооглон, цай, сүүний дээжээ өргөнө. Мөн чанасан мах, чихэр, мөнгө зэргээр дээж өргөн, аз хийморио далладаг ажээ. Овоон дээр 500-5000-тын дэвсгэртүүд хөглөрөх аж. Учир нь хэн нь бэнчинтэйгээ харуулах гэж ийнхүү төрийн сүлдтэй мөнгөн дэвсгэртээр овоог хучдаг нь энэ аж.
Эрчүүдийн хийморь сэргээд буцахад харин овооны дүр зураг нүд халтирам үлдэв. Чихрийн цаас, архины шил, мөнгөн дэвсгэрт, ундааны сав Хийморийн овоо биш хур хогийн цэг шиг харагдана. Ингээд бодохоор хогийн цэгээс монгол эрчүүдийн хийморь сэргэдэг болсон бололтой. Хийморь сэргэх нь битгий хэл сэжиг хүрмээр овоог цэвэрлэх хүн байдаг эсэхийг тодруулахад тус газрыг хариуцаж, иргэдээс мөнгө хураадаг бүсгүй "Хураасан мөнгийг юунд зарцуулдгийг мэдэхгүй. Ямар ч байсан овоог байнга цэвэрлэдэг. Өнгөрсөн жил овоон дээрээс найман тонн хог гарсан" гэв. Харин мөнгө хураалгасан эрчүүд овоон дээр гарах хөлсөө төлчихсөн хойно очоод дураараа авирлаж, авч очсон хогоо тарааж орхих ёстой гэж боддог бололтой.
Гэтэл Хийморийн овоонд гарсан эрчүүдэд хандан зурхайч Ч.Дашцэрэн "Овоонд өргөсөн идээ ундааг идэх гэсэн хортой шавьжнууд тухайн хүний гэрт үүрлэж, муу муухай бүхэн шүглэдэг" хэмээн ярих нь овоон дээр гарсан эрчүүд хийморио сэргээх биш орчлонгийн хамаг муу муухайг үүрээд гэртээ харьдаг гэсэн ойлголтыг төрүүлэв. Нэг талаас нь бодоход энэ үг үнэний хувьтай ч юм шиг. Угаасаа дархан цаазат газарт нэвтэрч, Хийморийн овоог хогийн цэг болгодог нь эрчүүд учраас ийн хэлсэн байж ч болох юм. Гэхдээ л энэ асуудлыг хаа хаанаа бодох цаг нэгэнт болжээ. Хийморийн овоонд гарч, хийморь лундаагаа сэргээх нь зүйтэй боловч, ёс жаягаар нь хандаж байвал зүгээр санагдана. Удахгүй зуны эхэн сарын Шинийн 3-нд эрчүүд дахиад л Хийморийн овоо тийш хөлгийн жолоо зална.