Хятад улс манай эриний өмнөх 222 онд дууссан феодализмын үеэс аваад, манай үеийг хүртэл янз бүрийн үйл явдал, судалгаа шинжилгээний бараг 4000 жил буюу эзэн хаадын гурван үеийг дамжсан маш эртний түүхтэй билээ. Хятад улс спагеттиас аваад дарь хүртэл олон шинэ бүтээлийн эх орон гэгддэг нь одоо нэгэнт нууц биш юм. Өрнөдийн соёл иргэншилийн хуулбарлаж, ашиглах хүртэл урт удаан хугацаагаар хэрэглэгдэж ирсэн гагцхүү Хятадын зарим бүтээлээс өгүүлэх гэсэн юм. Эдгээр шинэ бүтээлийг ямар нэг хэмжээгээр он дарааллын журмаар дурдсан болно.
Мөрлөсөн газар тариалан (феодалын үе, МЭӨ 6 дугаар зуунаас өмнө)
Хятадууд бүр МЭӨ 6 дугаар зуун гэхэд үр тариаг мөрлөн тарьж эхэлжээ. Ийм арга нь ургамал түргэн ургаж, их ургац авахад маш тустай. Үүний дээр, ийм эгнээ нь услах, боловсруулахад тохиромжтой, бас ургацыг түргэн хураах боломж олгодог. Харин хэрвээ модыг ингэж суулгавал, ойн зурвас нь орон сууцыг сүйтгэлт хар салхинаас хамгаалж болдог. Эдгээр онцлогийг ойлгоход өрнөдийн соёлд 2000 гаруй жил шаардагдсан байна. Лу гэдэг хүн “Хавар, намрын бичиг” гэдэг Хятадын эртний сударт: “хэрвээ ургамлыг эгнүүлэн таривал, бие биедээ саад болдоггүй учир, түргэн ургадаг.
Хэвтээ болон босоо шугамыг аль болох тэгшхэн хийж, түүнийг салхины чиглэлийг дагуулан гаргах хэрэгтэй” гэж сургажээ. МЭӨ 240 онд ингэж бичсэн байна.
Луужин (феодалын үе, МЭӨ 4 дүгээр зуунаас өмнө)
Хятадууд дор хаяад МЭӨ 4 дүгээр зуунд соронзон гүрийн эрдсээр зүг чиг заадаг анхны луужинг хэрэглэж байжээ. Энэ багаж нь чиглэлийг урьдчилан мэдэж, олоход зориулагдсан байна. МЭӨ бүр 4 дүгээр зуунд Хятадын нэг нэрт бөө бичихдээ: “соронзон гүр нь төмрийг татан дууддаг” гэжээ.
Энэ луужинг ажиллуулах боломж олгож байсан үлдэгдэл соронжилтын үзэгдлийг бас 500 жилийн дараа, 1600 онд Вильям Гильберт дахин “бүтээсэн байна”.
Үрлэгч (Хан улс, МЭӨ 202 он - МЭӨ 220 он)
Үрийг адилхан гүнд суулгаж, хөрсөөр жигд хучиж өгөхийн тулд механик үрлэгч хэрэглэж байжээ. Үрийг гараар суулгахад ургамал шавааралдан, эмх замбараагүй ургадаг нь ургацын хэмжээг бууруулдаг. Хятад тариачид МЭӨ бүр хоёрдугаар зуунд үрлэх механик төхөөрөг хэрэглэж байсан байна. Европт механик үрлэгч хэрэглэсэн анхны баримтжуулсан тохиолдол 1566 онд бүртгэгдэж, үүнийг Камилло Торелло гэдэг хүний нэр дээр бичсэн патентаар нотложээ. Механик үрлэгчийг 19 дүгээр зууны дунд үеэс л өргөн хэрэглэх болсон байна.
Төмөр анжис (Хан улс, МЭӨ 202 он - МЭӨ 220 он)
Төмөр эргүүлэгч бүхий анжис хийж, хэрэглэснийг эртний Хятадын тариачдын чухал ололтод тооцогддог юм. МЭӨ 4 дүгээр зуунд Хятадад ийм анжис хэрэглэж байсан мэдээ байдаг бөгөөд гэхдээ Хан улсын үе, өөрөөр хэлбэл 200 жилийн дараа ийм төхөөрөмж өргөн дэлгэрсэн гэж зарим түүхч үздэг байна. Анжисны бүтцэд тусгай хөндлөвч хэрэглэж, энэ нь анжисны газарт “шигдэх” гүнийг тохируулах боломж олгодог байжээ. Манай эриний 17 дугаар зуунаас өмнө “гэгээрсэн” Европт ийм анжисыг мэддэггүй, өөрөөр хэлвэл наад зах 2 мянган жилийн туршид мэддэггүй байжээ!
Я.Сүхбаатар