Пүрэв гаригт Майкл Жексон эмнэлэгт хүргэгдсэний дараа зүрх нь хаагдсаны улмаас нас барлаа. Лос Анжелесийн цагаар пүрэв гаригийн 14.46 минутын орчимд нас барсан байна.
Жексоны гэр бүлийн өмгөөлөгч Брайн Оксман “Би та бүхэнд олон зүйл ярьж чадахгүй нь. Түүний гэр бүлийнхэн маш их гашуудан уйлж байна гэдгийг л хэлж чадах байна” хэмээн ярьжээ.
Попын хаан хэмээн өргөмжлөгддөг домогт Майкл Жексон 50 настай байлаа. Тэрээр хөгжмийн түүхэнд хэзээ ч үл мартагдах өөрийн түүхийг бүтээж чадсан агуу хүн билээ. 1982 онд гаргасан түүний “Thriller" цомог нь бүх цаг үеийн шилдэг цомог болж дэлхий дахина 50 сая хувиар борлуулагдаж байлаа.
“Триллер”-ийн араас 1987 онд гарсан “Bad” цомог мөн түүнээс дутахааргүй олон хувиар борлогдсон юм. 1991 онд гаргасан “Dangerous” цомог мөн л олныг шуугиулж байлаа. Мэдээж 1995 онд гаргасан “History” цомгийг дурьдахгүй байж болохгүй. Харин 2001 онд гаргасан "Invincible" цомгийг түүний гаргасан хамгийн муу бүтээл хэмээн тооцдог. Гэвч энэ үед түүний уран бүтээл гэхээсээ илүүтэй хувийн амьдралыг нь олонд дэлгэж, түүн рүү хэвлэл мэдээллийн байнгын дайралт хийдэг байсан нь ийнхүү нөлөөлсөн ч байж болох.
Тэр ердөө тавхан настайгаасаа олонд танил болж эхэлсэн юм. Жексоны ах дүү тавуул гаргасан “I Want You Back," "ABC," and "I'll Be There” цомгууд нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа.

Майкл өөрийн гайхалтай дуу хоолой, уян налархай бүжгийн хөдөлгөөнөөрөө нэгэн үеийг байлдан дагуулж чадсан яах аргагүй дэлхийд түгсэн алдартан юм. “Триллер” цомгийн продюссер К.Жонс “Тэрээр ийм залуудаа хорвоог орхисонд үнэхээр харамсаж байна. Надад үнэхээр хэлэх үг алга даа” хэмээн харуусан ярьжээ.
Жексон энэ долдугаар сарын 13-нд Лондон хотноо өөрийн тоглолтоо тавихаар зэхэж байлаа.
Түүнийг эмнэлэгт хүргэгдсэн талаар сонсож мэдсэн олон мянган хүн эмнэлэгийн гадаа хүлээн зогсчээ. Харамсалтай нь эмч гарч ирэн Майклийн үхсэн талаарх мэдээг дуулгахад тэд цөм гашуудан харуусч, бүгд гар утсаараа энэ эмгэнэлт мэдээг хүргэж эхэлжээ. Өнөө өглөө гэхэд Google рүү хандаж итгэж ядан мэдээ хайсан хүмүүсийн тоо асар их болсон байна.
“Энэ бол тоглоом биш ээ. Одоо попын хаан үгүй болсон” хэмээн америкчууд бие биедээ мессэж илгээж байна. “Энэ үйл явдал Кеннедиг алуулсан гэх мэдээг сонссонтой адил цочир сонсогдлоо. Хэзээ ч мартагдахааргүй” хэмээн хүмүүс ярьж байна.
Попын хаан, домогт Майкл Жексон ийнхүү бурхны оронд заларлаа.
Хэдийгээр Майкл Жексон энэ хорвоогоос халин одсон ч түүний дахин давтагдашгүй бүтээлүүд эгшиглэсээр байх болно. Тиймээс тэр бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх үлдэх билээ. Ингээд хамтдаа түүнийг эргэн дурсаж, гайхалтай сайхан дуу хоолойг нь сонсоцгооё. Та бүхэн Үндэсний портал GoGo.mn сайтын хөгжмийн буланд энд даран нэвтрэн орж Гадаад хит дууны хэсгээс дууг нь сонсоорой.